Ясны гаралтай шаамий ба заалхай зуултыг мини-скрью болон ортогнатик хагалгаатай хавсран эмчилсэн нь

Зохиогчид

  • О.Уянга АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль, Нүүр амны гажиг заслын тэнхим Зохиогч
  • М.Оюунжаргал АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль, Нүүр амны гажиг заслын тэнхим Зохиогч
  • Т.Цасан АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль, Нүүр амны гажиг заслын тэнхим Зохиогч
  • Г.Анхбаяр Төгс Ялгуун нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслын эмнэлэг Зохиогч
  • Н.Ганнаран АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль, Нүүр амны гажиг заслын тэнхим Зохиогч
  • Б.Од АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль, Нүүр амны гажиг заслын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Шүдний декомпенсаци, Ортогнатик төлөвлөлт, Хөдөлгөөнгүй тулгуур, Хоршилтын тогтвортой байдал

Хураангуй

Удиртгал: Үүдэн бүлэг шүдний заалхай болон ясны гаралтай Энглийн III ангиллын зуултын гажиг нь босоо болон дагуу чиглэлийн хоншоор, эрүү ясны зөрүүнээс үүсдэг, эмнэлзүйн хүнд гажигт тооцогддог. Насанд хүрсэн өвчтөнд зөвхөн шүдний гажиг заслын эмчилгээ хангалттай үр дүнд хүрэхгүй тул ортогнатик мэс засал хавсарсан эмчилгээ шаардлагатай болдог. Эмнэлзүйн тохиолдлын танилцуулга: Энэхүү тохиолдолд 21 нас 9 сартай эмэгтэй өвчтөн “Эрүү шаамий” гэсэн зовуурьтай хандсан бөгөөд бодит үзлэг болон рентген шинжилгээнд үндэслэн үүдэн бүлэг шүдний заалхай, ясны гаралтай Энглийн III ангиллын зуултын гажиг оношлогдсон. Эмчилгээг гурван үе шаттайгаар төлөвлөж, мэс заслын өмнөх гажиг заслын эмчилгээгээр шүдний декомпенсаци хийсний дараа ортогнатик мэс заслыг гүйцэтгэн хоншоорыг Ле Форт I (Le Fort I) аргаар 3 мм багасган, 5 мм урагш шилжүүлж, эрүүний хоёр талаас 9 мм (Bilateral Sagittal Split Osteotomy, BSSO) тайрч арагш байрлуулсан. Мэс заслын дараах гажиг заслын эмчилгээнд мини-скрью ашиглан ясанд тулгуур үүсгэж, шүдний хөдөлгөөнийг нарийвчлалтай хянаж, резин татлагаар хоршилтыг сайжруулсан. Эмчилгээний үр дүнд нүүрний төрх, ясны харьцаа болон шүдний хоршилт сайжирч, тогтвортой үр дүнд хүрсэн. Оношилгоо: Амны гаднах үзлэгээр нүүрний хажуугийн төрх хүнхэр, нүүрний доод гуравны нэгийн өндөр ихэссэн, нүүрний голын шугам хоншоорт хэвийн, эрүүнд 1.5 мм зүүн тийш хазайсан байв. Уруулын байрлал хамар уруулын өнцөгтэй харьцуулахад дээд уруул -6 мм, доод уруул -2 мм байсан. Ооч болон уруулын өнцөг 55.5° байв. Дүгнэлт: Иймд үүдэн хэсгийн заалхай бүхий ясны гаралтай Энглийн III ангиллын зуулттай насанд хүрсэн өвчтөнд гажиг засал болон ортогнатик мэс заслын хавсарсан эмчилгээ нь гоо зүй, үйл ажиллагаа, хоршилт тогтворжилтонд өндөр үр дүнтэй арга болохыг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Т.Цасан, Н.Ганнаран, Б.Од

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол