Шүдний гажиг заслын эмчилгээ ба эрүүний үений эмгэгийн хамаарлыг шинжлэх нь: Фонсекагийн асуумжийн индекс ашигласан хөндлөн огтлолын судалгаа

Зохиогчид

  • Вен Ди (WEN DI) АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль, Нүүр амны мэс заслын тэнхим Зохиогч
  • Б.Батбаяр АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль, Нүүр амны мэс заслын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Буруу зуршил, Сэтгэл зүйн стресс, Шүд хавиралт

Хураангуй

Үндэслэл: Эрүүний үений эмгэг (TMD) нь хүн амын амьдралын чанар, зажлах үйл ажиллагаа болон сэтгэлзүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг юм. Энэхүү асуумжийг өөрөө бие даан бөглөх боломжтой өгөөд хэллэгийн хувод мэргэжлын хэллэг агуулаагүй болно.10-13 Үүнд эрүүний үений эмгэгийн хүндрэлийн зэргийг ялгах арван асуулттай бөгөөд тэдгээр асуултууд нь гурван хэсэгт хуваагддаг.11 Үндсэн хэсэгт 1, 2, 3, 6 болон 7-р асуултууд багтах бөгөөд эдгээрийг мөн Фонсекагийн богиносгосон асуумжийн индекс (SFAI) гэж нэрлэдэг.12 FAI эсвэл SFAI аль нь ч бай, тэдгээрийн энгийн, үр ашигтай болон нарийвчлал сайтай байдаг.10-14 Фонсекагийн асуумжийн индексийг хэд хэдэн хэл рүү орчуулж, тухайн соёлын онцлогт тохируулан нутагшуулсан байдаг.15-18 Зорилго: Эрүүний үений эмгэгийн тархалт, хүндрэлийн зэргийг тогтоох, мөн гажиг заслын эмчилгээ, буруу зуршил болон сэтгэлзүйн стрессийн хоорондын хамаарлыг үнэлэх. Арга, аргачлал: Фонсекагийн асуумжийн индекс (FAI) ашиглан явуулсан нэг агшингийн судалгаа юм. Судалгаанд Хунань болон Өвөр Монголын шүдний эмнэлгүүдэд хяналтад байдаг их сургуулийн оюутнуудыг хамруулсан. Асуумжийн найдвартай байдлыг Кронабахын үнэлгээгээр үнэлэв. (Cronbach’s α=0.759) Өгөгдөлд дүрслэх статистик болон олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээ хийсэн. Үр дүн: Эрүүний үений эмгэгийн тархалт 50.0% (32/64) байсан бөгөөд үүнээс 45.3% нь хөнгөн хэлбэрт хамаарч байв. Шүд хавирах зуршилтай оюутнууд эрүүний үений эмгэгээр өвчлөх эрсдэл 3.56 дахин их (OR=3.559, p=0.027) байв. Мөн сэтгэлзүйн стресс болон эрүүний үений эмгэг хооронд хамаарал (OR=2.680, p=0.050) ажиглагдсан. Гажиг заслын эмчилгээ хийлгэж байсан оюутнуудын эрүүний үений эмгэгийн тархалт (40.9%) нь хийлгэж байгаагүй оюутнуудаас (54.7%) бага байсан ч статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй (p=0.311). Дүгнэлт: Энэхүү судалгаагаар гажиг заслын эмчилгээ нь TMD-ийн эрсдэлт хүчин зүйл биш болох нь тогтоогдсон. Үүний оронд сэтгэлзүйн стресс болон парафункцийн зуршлууд гол нөлөө үзүүлж байна. FAI нь өндөр ачаалалтай сургалтын орчинд TMD-ийг эрт илрүүлэх үр дүнтэй хэрэгсэл юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл