Хүүхэд, өсвөр насныхны дундах халдварт бус өвчний зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн

Зохиогчид

  • П.Ариунзаяа АШУҮИС, АУС, Өрхийн анагаах ухааны тэнхим АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Дотор судлал Зохиогч
  • А.Ууганбаяр АШУҮИС, АУС, Өрхийн анагаах ухааны тэнхим АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Дотор судлал Зохиогч
  • П.Солонго АШУҮИС, АУС, Өрхийн анагаах ухааны тэнхим АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Дотор судлал Зохиогч
  • Б.Анандашири АШУҮИС, АУС, Өрхийн анагаах ухааны тэнхим АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Дотор судлал Зохиогч
  • Б.Туяажаргал АШУҮИС, АУС, Өрхийн анагаах ухааны тэнхим АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Дотор судлал Зохиогч
  • Б.Батхүү АШУҮИС, АУС, Өрхийн анагаах ухааны тэнхим АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Дотор судлал Зохиогч
  • А.Цолмонтуяа АШУҮИС, АУС, Өрхийн анагаах ухааны тэнхим АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Дотор судлал Зохиогч
  • М.Өсөхбаяр АШУҮИС, АУС, Өрхийн анагаах ухааны тэнхим АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Дотор судлал Зохиогч
  • Э.Хангай АШУҮИС, АУС, Өрхийн анагаах ухааны тэнхим АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Дотор судлал Зохиогч
  • А.Аюурзана АШУҮИС, АУС, Өрхийн анагаах ухааны тэнхим АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Дотор судлал Зохиогч
  • Д.Мягмарцэрэн АШУҮИС, АУС, Өрхийн анагаах ухааны тэнхим АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Дотор судлал Зохиогч

Түлхүүр үг:

Таргалалт, Жингийн илүүдэл, Шүдний цоорол

Хураангуй

Үндэслэл: 2017-2021 онуудад 2-19 насны хүүхдийн таргалалтын тархалт 19.7% буюу 14.7 сая орчим хүүхэд, 2-5 насныхны дунд 12.7%, 6-11 насныхны хувьд 22.2% байсан байсан байна. Мөн дэлхийн нийтээр шүдний цоорол (шүд цоорох өвчин-ШЦӨ буюу амны хөндийн эмгэг) нь хамгийн түгээмэл тохиолддог халдварт бус өвчин бөгөөд өвдөлт, халдвар зэргээр хүндэрч шүдийг авахад хүргэдэг, амьдралын чанарт нөлөөлдөг өвчин юм. 2010 оноос хойш Монгол улсад хүүхэд, өсвөр насныхны дунд илүүдэл жин эрс нэмэгдсэн ба дээрх асуудал бага наснаас эхэлж байна. 2018 онд 5 хүртэлх насны 6 хүүхдийн нэг, өсвөр насны 8 хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байсан байна. Зорилго: Хүүхэд өсвөр үеийнхний дундах халдварт бус өвчний зарим эрсдэлийг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг Улаанбаатар хотын 9 дүүргийн ӨЭМТ-ийг түшиглэн агшингийн загвараар гүйцэтгэж, 6–17 насны 622 хүүхдийг хамруулсан. Оролцогчдын биеийн жин, өндөр, бүсэлхийн тойргийг хэмжиж БЖИ-ийг тооцоолсон бөгөөд амны хөндийн үзлэгээр DMFT индексийг тодорхойлсон. Хүүхдийн хоол тэжээлийн байдлыг нас, хүйсийн өсөлтийн муруйд тулгуурлан үнэлж, хэвийн жин, илүүдэл жин, таргалалт гэж ангилсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхэд, өсвөр үеийнхний илүүдэл жин ба таргалалтын түвшинг үнэлэхэд 10.29% (n=64) нь илүүдэл жинтэй, 9.97% (n=62) нь таргалалттай байв. Илүүдэл жин эмэгтэй хүүхдүүдэд илүү түгээмэл байсан бол таргалалтын тархалт эрэгтэй хүүхдүүдэд харьцангуй өндөр байлаа (p<0.001). Шүдний цоорлын түвшинг үнэлэхэд оролцогчдын 37.6% (n=234) нь шүдний цооролгүй (DMFT=0), 48.1% (n=299) нь бага зэргийн (DMFT=1-2), 14.3% нь дунд болон хүнд зэргийн (DMFT≥3) цооролтой байв. Шүдний цоорлын нийт тархалт 62.38% байсан бөгөөд насны бүлгээр ялгаатай байж, 6-9 насанд хамгийн өндөр (69.9%), 15-17 насанд бага (46.1%) байгаа нь ач холбогдол бүхий байна. (p<0.001) Биеийн жингийн ангилал болон шүдний цоорлын хоорондын хамаарлыг үнэлэхэд DMFT=0 бүлэгт хэвийн жин давамгай (50.0%) байсан бол DMFT=1-2 бүлэгт хэвийн жингийн хувь 60.54% болж өссөн байна. Нас, хүйсийг тохируулсан логистик регрессийн шинжилгээгээр биеийн жингийн түвшин нь шүдний цооролтой статистикийн ач холбогдол бүхий холбоогүй байсан боловч 6–9 насны хүүхдүүд шүдний цооролтой байх магадлал өндөр байв (OR=0.39, 95% CI: 0.24-0.63, p<0.001) Дүгнэлт: 1.Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн дундаас илүүдэл жин, таргалалт нь хүүхдүүдийн дунд зонхилж байгаа бөгөөд 5 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жинтэй буюу таргалалттай байна. Эрэгтэй хүүхдүүдэд эмэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин өндөр байна. (p<0.001). 2. Судалгаанд оролцогчдын дунд цоорлын тархалт 90.7 хувь, эрчим 6.4 (маш их) байна. Цоорлын тархалт эрчмийг насны бүлгээр авч үзвэл 6-10 насанд хамгийн өндөр буюу тархалт 93.5 хувь, эрчим 7.3 байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: А.Цолмонтуяа, М.Өсөхбаяр, Э.Хангай, А.Аюурзана, Д.Мягмарцэрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл