Хоол боловсруулах эрхтний эмгэгтэй хүүхдийн амьдралын чанарыг үнэлэх асуумжийн Монгол хувилбарын орчуулга, найдвартай байдлыг судалсан үр дүн
Түлхүүр үг:
Амьдралын чанар, Шинж тэмдэг, Хүүхэд, Хоол боловсруулах эрхтний эмгэг, Найдвартай байдалХураангуй
Үндэслэл: Монгол улсын хэмжээнд 10-14 насны хүүхдүүдийн дунд хоол боловсруулах эрхтний эмгэг нь нийт өвчлөлийн шатгааны 2-р байрт ордог. Хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарын үнэлгээ (Pediatric Quality of Life Inventory) нь 2–18 насны хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарыг (HRQOL) үнэлэхэд зориулагдсан модуль бүтэцтэй асуумж юм. Энэхүү үнэлгээний арга нь олон улсад эрүүл болон өвчтэй хүүхдийн амьдралын чанарын ялгааг үнэлэхэд өргөн хэрэглэгддэг. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгтэй хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарыг үнэлэх асуумж (Pediatric Quality of Life InventoryGastrointestinal version)-ийн Монгол хувилбарыг бий болгож, эмнэлзүйн хэрэглээ ба эрдэм шинжилгээний ажилд нэвтрүүлэх шаардлагатай байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарын үнэлгээ PedsQL-ний Хоол боловсруулах эрхтний эмгэгтэй хүүхдийн шинж тэмдгийн үнэлгээний стандарт хувилбар (Pediatric Quality of Life Inventory-Gastrointestinal version standard form)-ыг Монгол хэлэнд орчуулан дотоод найдвартай байдлыг судлах. Арга, аргачлал: Бид Хүүхдийн амьдралын чанарын үнэлгээ-Хоол боловсруулах эрхтний эмгэгтэй хүүхдийн шинж тэмдгийн стандарт үнэлгээг (PedsQL-GI version standard form) сонгон авч, зохиогчдоос зөвшөөрөл авсны үндсэн дээр зохиогчдын илгээсэн протоколын дагуу билингуал орчуулга хийж Монгол хувилбарыг бий болгосон. Монгол хувилбарын дотоод найдвартай байдлыг үзэхийн тулд 8-12 болон 13-аас дээш насны тус бүр 25 хүүхэд болон тэдгээрийн асран хамгаалагчдаас асуумж авч, SPSS 25.0 программ ашиглан Interclass correlation, Cronbach’s Alfa тест хийсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдоос авсан асуумжийн Cronbach’s alfa=0,96 байгаа нь хэмжүүрийн найдвартай байдал хангалттайг харуулж байна. Мөн хэмжилтийн давтагдах найдвартай байдлыг interclass correlation coefÏcient (ICC) ашиглан үнэлэхэд ICC=0.79 гарсан нь найдвартай байдлыг илтгэж байна. Дүгнэлт: 1. Монгол хувилбарын нийт дундаж утга санааны нийцэл 97.8%, танин мэдэхүйн ярилцлагад оролцогчдын 96% нь асуумжийг «ойлгомжтой» гэж үнэлсэн нь орчуулгын явцад эх хувилбарын эмнэлзүйн агуулга болон утга санаа бүрэн хадгалагдсаныг илтгэж байна. 2. Орчуулгын явцад нийт 37 зохицлын тохиолдол тодорхойлогдсон бөгөөд эдгээр нь хүүхдийн насны онцлогт тохируулах, мэргэжлийн нэр томьёог өдөр тутмын хэлэнд буулгах, хэл-соёлын зохицол, синонимт орлуулалт, дэлгэрүүлэлт болон хураангуйлалт гэсэн 6 төрлийн хэл шинжлэлийн болон соёл хоорондын нутагшуулалтыг хамарсан нь асуумжийн агуулгын хүчин төгөлдөр байдлыг (content validity) нэмэгдүүлсэн. 3. Монгол хувилбарын дотоод найдвартай байдлын Кронбах альфа α=0.96 болон давтан хэмжилтийн найдвартай байдлын ICC=0.79 үзүүлэлт нь олон улсын жишигт бүрэн нийцсэн бөгөөд тус асуумж нь Монгол хүүхдийн архаг хоол боловсруулах эрхтний эмгэгийн үеийн амьдралын чанарыг үнэлэхэд найдвартай хэрэгсэл болох нь тогтоогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Булганцэцэг
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
