Уламжлалт анагаахын мэргэжлээр суралцагчдын хиймэл оюун ухааны талаарх мэдлэг, хандлага, дадлыг судалсан дүн

Зохиогчид

  • Ө.Түмэнцэцэг АШУҮИС, МАУОУС, Монгол анагаах ухаан судлалын тэнхим Зохиогч
  • Ш.Жамсранжамц АШУҮИС, Био-АС, Гистологийн тэнхим Зохиогч
  • Б.Түмэнбаяр АШУҮИС, Био-АС, Гистологийн тэнхим Зохиогч
  • Д.Цэнд-Аюуш АШУҮИС, МАУОУС, Монгол анагаах ухаан судлалын тэнхим Зохиогч
  • М.Бүрнээ АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Цахим хэрэглээ, Түвшин, Хамаарал, Анагаах ухаан, Оюутнууд

Хураангуй

Үндэслэл: Орчин үед уламжлалт анагаах ухааны салбарт хиймэл оюун ухаан (AI) -г ашиглан судалгаа, сургалт, клиник практикт инновацыг нэвтрүүлэх тусламж үйлчилгээний олон талт байдлыг сайжруулахад идэвхтэй ашиглаж байна. Иймд ирээдүйн мэргэжилтнүүд зөвхөн мэргэжлийн мэдлэгээр хязгаарлагдахгүйгээр, түүнийгээ орчин үеийн технологийн шийдлүүдтэй хослуулан хэрэглэх чадамжтай байх бодит хэрэгцээ тулгарч байна. Зорилго: Уламжлалт анагаахын мэргэжлээр суралцагчдын хиймэл оюун ухааны талаарх мэдлэг, хандлага, дадлыг үнэлж, тэдгээрийн хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд уламжлалт анагаахын хөтөлбөрөөр суралцаж буй МАУОУС-ийн нийт оюутны 256 төлөөлөл хамрагдлаа. Судалгаанд оролцогчдын хиймэл оюун ухааны талаарх мэдлэг, хандлага, дадлыг оноожуулан түвшингээр ангилав. Судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтийг R4.5.2 программыг ашиглан дүн шинжилгээ хийв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 20.9±2.1 жил, тэдний 20.0% нь эрэгтэй, 80.0% нь эмэгтэй байв. Судалгаанд хамрагдсан оролцогчдын хиймэл оюун ухааны талаарх мэдлэгийн түвшинг тодорхойлоход 21.9% нь дунд, 55.9% нь хангалтгүй үнэлэгдлээ. Ихэнх оролцогчдод хандлага төлөвшиж (84.4%), дадал хэвшээгүй (65.6%) байв. Судалгаагаар мэдлэг, хандлага, дадал хоорондоо статистик ач холбогдол (r=0.36, p=0.001) бүхий хамааралтай байв. Дүгнэлт: 1. Судалгаанд оролцогчдын хиймэл оюун ухааны талаарх мэдлэг хангалтгүй гэж үнэлэгдлээ. Гэсэн хэдий ч оролцогчдын ихэнх (84.4%) нь хиймэл оюун ухааны талаарх хандлага төлөвшиж буй түвшинд хамаарч байна. 2. Судалгаанд оролцогчдын хиймэл оюун ухааны талаарх мэдлэг, хандлага, дадлын хооронд (r=0.36, p<0.001) статистик ач холбогдол бүхий хамааралтай байгаа нь мэдлэгийг дээшлүүлэх нь хандлага болон дадлыг хөгжүүлэх чухал нөлөөтэйг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Түмэнбаяр, М.Бүрнээ

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл