Тархины буглааг үхжилт уйланхайт хавдраас ялган оношлох соронзон резонанст томографийншинжүүдийг тодорхойлох асуудалд
Түлхүүр үг:
Цагираг хэлбэрийн тодрол, Диффузийн хязгаарлалт, ADC үзүүлэлт, Dual rim sign, Капсулын зузаанХураангуй
Үндэслэл: Тархины цагираг хэлбэрийн тодрол бүхий голомтот өөрчлөлтүүдийг ердийн соронзон резонанст томографийн (СРТ) суурь горимуудаар ялган оношлох боломж хязгаарлагдмал юм. Иймд СРТ-ийн диффузийн үзүүлэлт болон капсулын бүтцийг (Dual rim sign) нарийвчлан судалж, тархины буглааг үхжилтэт-уйланхайт хавдраас ялган оношлох, оношилгооны мэдрэг, өвөрмөц шалгуурыг тогтоох хэрэгцээ шаардлага байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Тархины буглаа болон үхжилтэт-уйланхайт хавдрыг ялган оношлоход СРТийн DWI, ADC, SWI болон капсулын морфологийн шинжүүдийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд цагираг хэлбэрийн тодрол бүхий үүсгэвэртэй нийт 54 үйлчлүүлэгчийг хамруулсан. Үүсгэвэр тус бүрд СРТ-ийн Core ADC ratio min, капсулын зузаан, T2 болон SWI горим дахь dual rim sign зэрэг үзүүлэлтүүдийг хэмжиж, статистик ач холбогдлыг ROC муруйн шинжилгээ болон ложистик регрессийн загвараар үнэлэв. Үр дүн: Тархины буглааны Core ADC ratio min утга (0.812±0.228) нь хавдрын бүлгийн (глиобластома 1.902±0.535, метастаз 1.590±0.394) үзүүлэлтүүдээс статистик ач холбогдол бүхий бага байв (p<0.001). Энэхүү үзүүлэлтийн зааг утгыг 0.94 гэж тогтооход оношилгооны нарийвчлал хамгийн өндөр буюу AUC=0.977 (Мэдрэг чанар 92.3%, өвөрмөц чанар 92.7%) байлаа. Капсулын зузаан буглааны бүлэгт эрс нимгэн (2.24±0.68 мм) байсан ба зааг утгыг 3.3 мм-ээр тогтооход AUC=0.955 (Нийт нарийвчлал 88.9%) үзүүлэв. “Dual rim sign” нь буглааны бүлэгт 92.3% илэрсэн бол хавдрын бүлэгт ажиглагдаагүй (0%) нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.001). Дүгнэлт: СРТ-ийн Core ADC ratio min үзүүлэлтийг капсулын морфологи шинжүүд (зузаан, dual rim sign)-тэй хавсруулан үнэлэх нь тархины буглааг үхжилт болон уйланхайт хавдраас (глиобластома, метастаз) инвазив бус аргаар, өндөр нарийвчлалтай ялган оношлох боломжийг олгож байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Товуудорж, Х.Дэлгэрдалай
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
