Сүхбаатар аймгийн зарим сумын нохойн популяци дахь Taeniidae-ийн халдварлалт, эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн

Зохиогчид

  • М.Цэрэнлхам Нийслэлийн Өргөө Амаржих Газар Зохиогч
  • Б.Отгонзаяа Монгол фарм, Мон медикал клиникийн эмнэлэг Зохиогч
  • С.Ганзориг МУИС, ШУС, Биологийн тэнхим Зохиогч
  • Б.Чинчулуун Мал эмнэлгийн хүрээлэн Зохиогч
  • Ш.Оюунтуяа ЗӨСҮТ Зохиогч
  • Д.Адъяасүрэн ЗӨСҮТ Зохиогч
  • У.Өнөрсайхан ЗӨСҮТ Зохиогч
  • А.Гүрбадам АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • Г.Булган Нийслэлийн Өргөө Амаржих Газар Зохиогч
  • Г.Баттуул Цэ-Пү эмнэлэг Зохиогч
  • Н.Гиймаа АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • М.Бүрнээ АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • Д.Тэмүүлэн АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Зооноз, Гельминтгүйжүүлэлт, Бэтэг өвчнөөс сэргийлье

Хураангуй

Үндэслэл: Taeniidae (Ludwig, 1886) нь Cestoda ангийн томоохон овог юм. Энэхүү овогт багтах зоонозын өвчин үүсгэгч Taenia, Echinococcus нь хөгжиж буй орнуудын нийгэм-эдийн засгийн байдлыг ихээхэн хүндрүүлдэг. Зорилго: Сүхбаатар аймгийн зарим сумын нохойн популяци дахь Taeniidae-ийн халдварлалтыг тодорхойлж, халдварлалтад нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Сүхбаатар аймгийн БНХАУ-тай хил залгаж орших 7 сумын ард иргэдийн тэжээж буй 135 гэрийн нохойг туулган, туулгалтын дараах баасны дээжээс Тaeniidae-ийн өндөг илрүүлэв. Тaeniidae-ийн өндөгтэй дээжээс ДНХ ялгахдаа QIAGEN компаний QIAamp Fast DNA Stool Mini Kit (GERMANY) ашиглав. cox I генийг F/COI, R/ COI праймер ашиглан, ПГУ-аар олшруулж, халдварлалтын батлав. Тaeniidae-ийн халдварлалтад нөлөөлж буй эрдэлт хүчин зүйлсийг нэг ба олон хүчин зүйлсийн логистик регрессийн шинжилгээний аргаар судлав. Үр дүн: 135 нохдын баасны 35 (25.9%)-д Taeniidae-ийн өндөг илрэв. 1 грамм дээж тутамд агуулагдах Taeniidae-ийн өндөгний дундаж тоо харилцан адилгүй байв. Taenidae-ийн өндөг илэрсэн 35 дээжээс ДНХ ялгаж, ПГУ-аар олшруулахад 30 (85.7%)-д 880 хос суурь бүхий зурвас илэрч халдварлалтыг батлав. Нохойн Taeniidae-ийн халдварлалт сум тус бүрээр статистик ач холбогдол бүхий ялгаа (p<0.001)-тай байна. Гэрийн нохдын Taeniidae–ийн халдварлалтад эздийн амьдарч буй орон байр (OR 12.18; 95% CI 1.51–97.89; p<0.019), нохойгоо уяхгүй (OR 8.08; 95% CI 2.19–29.73; p<0.002) байх, нохойгоо малын түүхий эд эрхтнээр хооллодог (OR 265,12; 95% CI 16.2–4561.7; p<0.0001) зэрэг амьдралын хэв маяг нь статистик ач холбогдол өндөртэй эрсдэлт хүчин зүйлс болж байна. Дүгнэлт: Сүхбаатар аймгийн зарим сумын нохдын 22.2% нь Taeniidae-ийн халдвартай байна. Иргэдийн амьдардаг орон байрны нөхцөл, нохойгоо уяхгүй байх, малын түүхий эд, эрхтнээр хооллодог дадал зэрэг нь нохойг Taeniidae-ийн халдварлалтад өртөх эрсдэлт хүчин зүйлс болж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Отгонзаяа, Н.Гиймаа, М.Бүрнээ, Д.Тэмүүлэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл