Сувилахуйн бакалаврын I дамжааны оюутнуудын электрон тамхины талаарх мэдлэгийг үнэлсэн дүн
Түлхүүр үг:
Электрон тамхи, Хор уршиг, Никотин, ОюутанХураангуй
Үндэслэл: АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар дэлхийн нийт хүн амын 1/3 нь тамхи хэрэглэдэг бөгөөд жил ирэх тусам тамхины хэрэглээ тогтмол буурч, тамхитай төстэй бүтээгдэхүүний хэрэглээ, түүний дотор электрон тамхины хэрэглээ хурдацтай нэмэгдэж байна. Энэ асуудалтай тэмцэхийн тулд электрон тамхи гол хэрэглэгчид гэж тооцогддог залуучуудын дунд электрон тамхины талаарх мэдлэгийг үнэлэх нь зайлшгүй шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болно. Зорилго: Сувилахуйн бакалаврын I-р дамжааны оюутнуудын электрон тамхины мэдлэгийг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг Сувилахуйн сургуулийн Сувилахуйн бакалаврын I-р дамжааны 128 оюутнуудыг санамсаргүй түүврийн аргаар сонгон, асуумж судалгаа авсан. Судалгааны үр дүнг IBM SPSS Statistics-25.0 программыг ашиглан статистик боловсруулалтыг хийв. Судалгааны ажлыг хийх ёс зүйн зөвшөөрөл АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №2023/3-01 хурлаар хэлэлцүүлэн авсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан оюутнуудыг насны байдлыг авч үзэхэд 41.4% нь 18 настай, 46.9% нь 19 настай, 11.7% нь 20 настай тус тус байв. Хүйсийн хувьд 113 (88.3%) нь эмэгтэй, 15 (11.7%) нь эрэгтэй оюутнууд байв. Судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын 65 (50.8%) нь Улаанбаатар хот, 63 (49.2%) нь орон нутгаас элсэн суралцаж байна. Эдгээрээс электрон тамхины талаарх мэдлэгийг үнэлэхэд өмнө мэдлэгтэй байсан эсэх 78.1% (100) мэдлэгтэй гэж хариулсан бол 21.9% (28) нь энэ талаар мэдлэггүй байв. Дүгнэлт: Сувилахуйн ангийн оюутнуудын электрон тамхины талаарх мэдлэгийн түвшин хангалтгүй байгаа бөгөөд оюутнуудын гэр бүл, найз нөхдийн хэн нэгэн тамхи татдаг нь тамхи татахад нөлөөлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Энхбилэг, Г.Ням-Очир
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
