Өндгөвчийн хавдар үүсэхэд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлсон нь
Түлхүүр үг:
Өндгөвчийн үүсгэвэр, Нөлөөлөх хүчин зүйлс, Мэс засал, Хавдрын биомаркер, Хоргүй хавдарХураангуй
Үндэслэл: Өндгөвчийн хорт хавдар (ӨХХ) нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны хавдрууд дундаас нас баралтаараа тэргүүлдэг бөгөөд 2024 оны ДЭМБ-ын мэдээгээр ӨХ-ын 90-95% нь хоруу чанар өндөртэй хэлбэрээр оношлогдож байна1. ӨХ-ын эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлэх нь оношилгоо, эмчилгээний менежментийг сайжруулахад чухал ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Эмэгтэйчүүдийн өндгөвчийн хортой болон хоргүй хавдaрт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг ажиглалтын судалгааны проспектив загвараар 2025-2026 оны хооронд МЯЭ болон ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийг түшиглэн явуулав. Судалгаанд өндгөвчийн үүсгэвэр оношлогдсон 26-78 насны 93 эмэгтэйг (хоргүй 72%, хортой 28%) хамруулж, 116 асуумжаар мэдээлэл цуглуулсан. Статистик боловсруулалтад SPSS-25.0 программыг ашиглан бинари логистик регрессийн шинжилгээг гүйцэтгэв. Үр дүн: Хортой үүсгэвэр бүхий бүлгийн дундаж нас 53.4512.97 жил ба хоргүй хавдар бүхий бүлэгэтэй харьцуулахад 38.9512.81 жил буюу статистик ач холбогдол өндөр байв. (p<0.0001). Хорт үүсгэвэртэй бүлэгт боловсролын түвшин бага (p=0.046), тамхи таталт өндөр (p=0.034) байв. Шинж тэмдгийн хувьд хэвлий цардайх (p=0.005), шээхэд хүндрэлтэй байх (p=0.016), жин хасагдах (p=0.002) зэрэг нь хортой бүлэгт давамгайлан илэрсэн. Олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр өндгөвчийн хорт үүсгэвэр үүсэх эрсдэлийг жин хасагдах 7.0 дахин (OR=7.0; 95% CI: 1.74–28.14; p=0.006), шээхэд хүндрэлтэй байх 4.05 дахин (OR=4.05; 95% CI: 1.23–13.37; p=0.022), хэвлий цардайх 3.52 дахин (OR=3.52; 95% CI: 1.43–8.67; p=0.006) тус тус нэмэгдүүлж байна. Мөн БЮМ-ийн мөчлөг алдагдах, цэвэршилтийн дараах үе, өндгөвчний хавдрын удамшил зэрэг нь статистик ач холбогдолтой хамааралтай байв. Дүгнэлт: Өндгөвчийн хорт үүсгэвэр нь ихэвчлэн цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд илэрч, нас ахих тусам эрсдэл нэмэгдэх хандлагатай байв. Жин хасагдах, шээхэд хүндрэлтэй болох, хэвлий цардайх зэрэг шинж тэмдгүүд нь хорт үүсгэврийг ялган оношлох гол эмнэлзүйн шинж тэмдэг бөгөөд БЮМ-ийн мөчлөгийн алдагдал, цэвэршилтийн байдал болон удамшлын өгүүлэмж нь хорт үүсгэвэртэй статистикийн ач холбогдолтой хамааралтай байв. Цаашид өндгөвчийн хорт хавдрыг эрт илрүүлэхэд HE4 биомаркер болон ROMA алгоритмыг ашиглах шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
