Мэргэжлээс шалтгаалсан өвчний сэргээн засах тусламж үйлчилгээний хүртээмжид нөлөөлөх орчны хүчин зүйлсийг судалсан үр дүнгээс
Түлхүүр үг:
Хөдөлмөрийн чадвар алдалт, Хөгжлийн бэрхшээл, Олон улсын ангилал, Үйл ажиллагааны үнэлгээХураангуй
Үндэслэл: ДЭМБ-аас хөдөлмөрийн чадвар алдалтыг үнэлэхдээ өвчний олон улсын ангилал (ICD) болон эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээл, үйл ажиллагааны олон улсын ангилал (ICF)-ыг хослуулан ашиглахыг зөвлөдөг. ICD-ICF ангиллыг хослуулан хэрэглэх нь сэргээн засах тусламж үйлчилгээний төлөвлөлт болон хөгжлийн бэрхшээлийг зөв үнэлэх, нөхөн төлбөрийн асуудалд чухал ач холбогдолтой учраас бидний судалгаа хийх үндэслэл болсон. Зорилго: Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан өвчтөнүүдийг бие махбод, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдлын олон улсын (ICF) үнэлгээгээр сэргээн засах тусламж үйлчилгээнд нөлөөлөх орчны хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик агшны загвараар ХАБЭМТ-ийн Хөдөлмөрийн анагаах ухааны газрыг түшиглэж мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан 150 өвчтөнөөс мэдээллийг цуглуулсан. ДЭМБ-аас боловсруулсан ICF үнэлгээний хуудсыг ашиглаж 4 бүлэг 154 үзүүлэлтээр асуумж авсан. Үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-26.0 программаар гүйцэтгэсэн. Дескритив тоон дүн шинжилгээний аргыг ашиглан бодит тоо, эзлэх хувь, дундаж, стандарт хазайлт зэрэг үзүүлэлтүүдийг тооцоолсон. Бүлгүүд дотрох ялгаа болон хамаарлыг тодорхойлох зорилгоор T test, ANOWA, correlation шинжилгээ хийсэн. Үр дүн: Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан 150 өвчтөнийг судалгаанд хамруулсан ба дундаж нас 60.5±10.9 жил, эрэгтэй 80% (n=120), эмэгтэй 20% (n=30). ICF асуумжийн найдвартай байдал бүлэг тус бүрд хангалттай түвшинд (Cronbach’s alpha 0.7< ) үнэлэгдсэн. Мэргэжлээс шалтгаалсан амьсгалын эрхтэн тогтолцооны өвчнөөр 58.7% (n=88), мэдрэлийн өвчнөөр 19.3% (n=29), мэс заслын өвчнөөр 8.7% (n=13) тус тус эзэлж байна. Сэргээн засах тусламж үйлчилгээтэй холбоотой орчны хүчин зүйлсийн хувьд эрүүл мэндийн мэргэжилтний дэмжлэг (e360) нь дунд зэрэг (2.0±1.0). Харин уур амьсгал (е225) (-2.7±0.6), боловсрол сургалтын үйлчилгээ (е585) (-3.4±0.8), хөдөлмөр ажил эрхлэлтийн үйлчилгээ (е590) (-3.5±0.7) маш их саад бэрхшээлтэй хүчин зүйлс байна. Орчны хүчин зүйлүүд нас болон мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр оношлогдсон хугацаатай статистик ач холбогдолтой байна (p<0.05). Дүгнэлт: ICD болон ICF ангиллыг хослуулан хэрэглэснээр мэргэжлээс шалтгаалсан өвчний үед хөдөлмөрийн чадвар алдалтыг зөвхөн оношид суурилсан бус, үйл ажиллагаа болон орчны хүчин зүйлсийг хамарсан цогц байдлаар үнэлэх боломж бүрдэнэ. Сэргээн засах тусламж үйлчилгээний төлөвлөлтийг сайжруулах, саад бэрхшээлийг тодорхойлох, улмаар үйлчилгээний хүртээмж болон үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болох нь тогтоогдсон.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Сансарцэцэг, Ю.Гантөгс, С.Мягмарчулуун
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
