Монгол улсын насанд хүрсэн хүн амын эрүүл мэндийн суурь мэдлэгийн түвшинг үнэлсэн нь
Түлхүүр үг:
Сувилахуйн сургууль, Утас: 88100854Хураангуй
Үндэслэл: Эрүүл мэндийн суурь мэдлэг (health literacy) нь хувь хүн өөрийн болон бусдын эрүүл мэндийн талаарх мэдээллийг олж авах, ойлгох, үнэлэх, улмаар тэдгээр мэдээллийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртэх, өдөр тутмын амьдралдаа зөв шийдвэр гаргах чадварыг багтаасан мэдлэг, хандлага, дадлын цогц ойлголт юм. Монгол улсын нийт насанд хүрсэн хүн амын эрүүл мэндийн суурь мэдлэгийн түвшинг үнэлсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааы ажлын үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсын насанд хүрэгчдийн эрүүл мэндийн суурь мэдлэгийн түвшинг үнэлэх. Арга, аргачлал: Тоон судалгааны нэг агшингийн загвараар МУын 1500 насанд хүрэгчдийг хамруулж, асуумжийн аргаар судалгааг явуулав. Мэдээллийг Health Literacy Survey European Questionnaire (HLS-EU-Q47) буюу эрүүл мэндийн суурь мэдлэгийг үнэлдэг 47 асуулт бүхий асуумжийг ашигласан. Тус асуумж нь эрүүл мэндийн мэдээллийг олж авах, ойлгох, үнэлэх, ашиглах гэсэн дөрвөн чадварыг үнэлдэг. Асуулт бүрийг 1 (маш хэцүү)-ээс 4 (маш хялбар) хүртэлх 4 шатлалтай Ликертийн хэмжүүрээр оноо өндөр байх тусам эрүүл мэндийн суурь мэдлэгийн түвшин сайн гэж үнэллээ. Хэрэв 0–25 оноо бол суурь мэдлэг хангалтгүй, 25–33 оноо бол суурь мэдлэг хязгаарлагдмал, 33–42 оноо бол суурь мэдлэг хангалттай, 42-50 оноо бол суурь мэдлэг маш сайн гэж үнэлсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 34.79±15.04 жил, үүний 42.1% нь эрэгтэй, 57.9% нь эмэгтэй, 52.1% нь гэр бүлтэй, 37.7% нь ганц бие байв. Боловсролын түвшингээр 43.2% нь бүрэн дунд, 40.5% нь дээд боловсролтой, 16.4% нь өдөр бүр тамхи хэрэглэдэг, 7.0% нь өдөр бүр согтууруулах ундаа хэрэглэдэг, 12.5% нь тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг гэж өөрийгөө үнэлсэн. Дээд боловсролтой иргэдийн 50.7% нь “Хангалттай болон маш сайн” мэдлэгтэй байгаа бол, дунд боловсролтой иргэдийн ердөө 27.1% нь энэ түвшинд байна. 1830 насныхан эрүүл мэндийн мэдээллийг хүлээн авах чадвар хамгийн өндөр 44.0% байгаа бол нас ахих тусам эрүүл мэндийн боловсролын түвшин буурч байна (p=0.014). Дүгнэлт: Монгол улсын насанд хүрсэн хүн амын эрүүл мэндийн суурь мэдлэгийн түвшин хангалттай байгаа боловч, эрүүл мэндийн мэдээлэл олж авах, үнэлэх, хэрэгжүүлэх чадвар хязгаарлагдмал байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Оюунгоо
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
