Хулганын макрофаг төст эсэд IFN-Ɣ-аар өдөөгдөгсөн азотын дан ислийн гарцад CpG ODN1826 нөлөөг тодорхойлох

Зохиогчид

  • Ү.Сувд-Эрдэнэ АШУҮИС, Био-Анагаахын Сургууль Зохиогч
  • С.Энхтуяа АШУҮИС, Био-Анагаахын Сургууль Зохиогч
  • Г.Энхтүшиг АШУҮИС, Био-Анагаахын Сургууль Зохиогч
  • Т.Хүсэлт-Од АШУҮИС, Био-Анагаахын Сургууль Зохиогч
  • Т.Өлзийхүү АШУҮИС, Био-Анагаахын Сургууль Зохиогч
  • С.Оюун АШУҮИС, Био-Анагаахын Сургууль Зохиогч
  • Э.Хашчулуун АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Ч.Онон АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • С.Чимидцэрэн АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Б.Ариунзаяа АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Б.Энх-Амар АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • О.Эрдэнэзаяа АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Анатомийн тэнхим Зохиогч
  • А.Оюунбаатар АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Бичил-Амь Халдвараас Сэргийлэлтийн тэнхим Зохиогч
  • Н.Золмөнх АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Т.Хонгорзул АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • С.Цогтсайхан АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Л.Энхсайхан АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Т.Балжинням АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Молекул биологийн тэнхим Зохиогч
  • Ч.Гансүх АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

RAW264.7 эс, INOS уураг, Азотын исэл

Хураангуй

Үндэслэл: CpG ODN 1826 нь синтетик аргаар гарган авсан цитозин фосфот гуанинаар баялаг богино, дан утаслаг ДНХ дараалал юм. Зарим судлаачдын судалгаагаар TLR9-н лиганд, CpG ODN нь IFN-Ɣ-аар өдөөгдөх транскрипцийн генүүдийг идэвхжүүлэх ба үүний нөлөөгөөр транскрипцийн нэгж болох iNOS уургийн өдөөлтөөр NO азотын дан исэл)-ийн гарцыг нэмэгдүүлсэн талаар судлагдсан байдаг. Зорилго: Raw 264.7 эсэд IFN-Ɣ-аар өдөөгдсөн азотын ислийн гарцад CpG ODN1826 нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг АШУҮИС-н Био-Анагаахын хүрээлэнгийн эсийн өсгөврийн лаборатори, БиоАнагаахын Сургуулийн Дархлаа судлал тэнхимийн Эмнэлзүйн эмгэг судлалын лабораторийг түшиглэн хийж гүйцэтгэсэн. Туршилтын загвар болгон Raw 264.7 эсийг өсгөвөрлөн 96 well plate рүү нэг нүхэнд 100мкл эзлэхүүнтэй, 10000 эс байхаар тооцон хийж 37ºС; 5%-ийн СО2 инкубаторт 24 цаг инкубаци хийсэн. Туршилтын бүлгүүдэд 1. PBS (сөрөг хяналт) 2. IFN-Ɣ (эерэг хяналт) 3. IFN-Ɣ + ODN1826 тус тус орно. Эмчилгээг 37ºС; 5%-ийн СО2 инкубаторт 24, 48, 72 цагийн турш инкубаци хийж, эсийн өсгөврийн супернатантаас 50 мкл-ыг авч NO-ийн гарцыг Грейссийн аргаар тодорхойлов. Үр дүн: Туршилтад Raw 264.7 эсэд 24,48,72 цагуудад азотын ислийн гарц бүх бүлэгт дараалан нэмэгдсэн. 72 цагийн үр дүнг харьцуулан үзэхэд сөрөг хяналттай харьцуулахад бүх бүлэг статистикийн үнэн магадлалтай ялгаатайгаар азотын ислийн гарц ихэссэн байлаа. Харин эерэг хяналт болох IFN-Ɣ өдөөгдсөн бүлэгтэй харьцуулахад ODN1826 нь азотын ислийн гарцыг эрчимжүүлсэн (p<0.001). Дүгнэлт: ODN1826 CpG нь азотын ислийн гарцыг нэмэгдүүлж байгаа ба iNOS уургийг нийлэгжлийг ихэсгэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Энхтүшиг, Т.Хүсэлт-Од, С.Чимидцэрэн, Б.Энх-Амар, О.Эрдэнэзаяа, А.Оюунбаатар, Н.Золмөнх, Л.Энхсайхан, Ч.Гансүх

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-04-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл