Гүргэм-13 эмийн фракцуудын элэгний одлог эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг судалсан дүн
Түлхүүр үг:
Гүргэм-13, Элэгний одлог эс, ПролиферацХураангуй
Үндэслэл: Монгол эмч нар Гүргэм-13 эмийг олон жилийн туршлагад тулгуурлан элэгний төрөл бүрийн өвчинд хэрэглэж ирсэн. Судалгаанууд тус эмийг В вирусын шалтгаант элэгний үрэвсэл, элэгний өөхлөлт, архины шалтгаант элэгний өвчин, эмээс шалтгаалсан элэгний гэмтэл зэрэг өвчнүүдийн эмчилгээнд хэрэглэх талаар харуулсан. Гэвч Гүргэм-13-ын элэгний фиброзын эсрэг нөлөө болон түүний механизм тодорхойгүй хэвээр байна. Зорилго: Гүргэм-13 эмийн фракцуудын LX2 (хүний элэгний одлог эс-human hepatic stellate cell line) эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Гүргэм-13-ын нунтаг эмийг ацетонитрил, метанол, нэрмэл ус, петролейн эфир, гексан, этил ацетат, усгүй этанол зэрэг уусгагчид хандалж, фракцуудыг бэлдсэн. LX2 эсийг тохирох орчинд өсгөвөрлөж, Гүргэм-13 эмийн фракц тус бүрээс янз бүрийн концентрациар үйлчлүүлэв. Эсийн пролиферацыг MTT аргыг ашиглан судаллаа. Үр дүн: Гүргэм-13-ын эмийн фракцууд тунгийн хамааралтайгаар LX2 эсийн пролицерацыг бууруулсан. Фракцуудын 50 ба 100 мкл/мл концентрацд LX2 эсийн пролиферац статистикийн үнэн магадлалтайгаар буурсан байлаа. Фракцуудыг хооронд нь харьцуулахад этил ацетат фракц харьцангуй өндөр идэвхийг үзүүлсэн. Дүгнэлт: Гүргэм-13 эмийн цэвэр ус, петролейн эфир, этил ацетат, гексан, усгүй этанол зэрэг фракцууд in vitro нөхцөлд элэгний одлог эсийн идэвхжлийг илэрхий дарангуйлах нөлөөтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: П.Молор-Эрдэнэ, Д.Цэрэндагва
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
