Гэдэсний түгжрэлийн дараах гэдэс саажих эмгэгт Уламжлалт анагаах ухааны эм засал, зүү эмчилгээний нөлөөг судалсан үр дүн

Зохиогчид

  • Б.Ундармаа АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг Зохиогч
  • Д.Насанхишиг АШУҮИС, Ахисан түвшний сургууль Зохиогч
  • У.Оюун-Эрдэнэ АШУҮИС, Ахисан түвшний сургууль Зохиогч
  • Г.Цэрэндулам АШУҮИС, Ахисан түвшний сургууль Зохиогч
  • М.Анударь АШУҮИС, Ахисан түвшний сургууль Зохиогч
  • М.Алзахгүй АШУҮИС, Ахисан түвшний сургууль Зохиогч
  • Ю.Оюунбилэг АШУҮИС, МАУОУС, Зүү төөнө заслын тэнхим Зохиогч
  • Н.Батчимэг АШУҮИС, АУС, Эмнэлзүйн лабораторийн тэнхим Зохиогч
  • В.Энхтуяа АШУҮИС, МАУОУС, Зүү төөнө заслын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Гэдэсний түгжрэл, гэдэс саажилт, цахилгаан зүү эмчилгээ, уламжлалт анагаах ухаан, наалдац

Хураангуй

Үндэслэл: Гэдэсний түгжрэлийн дараах гэдэс саажих эмгэг нь мэс заслын дараах түгээмэл тохиолдох хүндрэлүүдийн нэг бөгөөд өвчтөний эдгэрэлтийг удаашруулж, эмчилгээний үр дүнд сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс уг эмгэгийн эмчилгээний үр нөлөөг сайжруулах шинэ, үр ашигтай аргуудыг судлах хэрэгцээ өндөр байна. Зорилго: Наалдцын шалтгаант нарийн гэдэсний түгжрэлийн дараах гэдэс саажих эмгэгт уламжлалт анагаах ухааны эм засал болон зүү эмчилгээний эмнэлзүйн үр нөлөөг үнэлэх. Арга, аргачлал: Эмнэлзүйн тохиолдлын судалгааны аргаар 47 настай, эмэгтэй өвчтөнд мэс заслын дараа үүссэн гэдэс саажих эмгэгт уламжлалт анагаах ухааны эм засал болон цахилгаан зүү эмчилгээг хийж (3 удаагийн курс эмчилгээ), багажийн болон лабораторийн шинжилгээний үзүүлэлтүүд болон эмнэлзүйн шинж тэмдгийн өөрчлөлтийг харьцуулж үр дүнг тооцлоо. Үр дүн: Эмчилгээний дараа өвчтөний хэвлийн өвдөлт мэдэгдэхүйц буурч, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сэргэн, өтгөн болон хий гадагшлах үйл ажиллагаа хэвийн болсон. Дүгнэлт: Гэдэсний саажилтын үед уламжлалт анагаах ухааны эм засал, зүү эмчилгээ нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, эмнэлзүйн шинж тэмдгүүдийг мэдэгдэхүйц бууруулах, дахин наалдац үүсэхээс сэргийлэхэд эерэг нөлөө үзүүлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-04-16