Ясны гаралтай CII, их хэмжээний бөөгнөрөлтэй гажгийг шүд авахгүйгээр эмчилсэн эмнэлзүйн тохиолдол

Зохиогчид

  • Х.Цэндсүрэн АШУҮИС, НАСС, Нүүр амны гажиг заслын тэнхим Зохиогч
  • Н.Ундрах АШУҮИС, НАСС, Нүүр амны гажиг заслын тэнхим Зохиогч
  • О.Молор-Од АШУҮИС, НАСС, Нүүр амны гажиг заслын тэнхим Зохиогч
  • Б.Долгор АШУҮИС, НАСС, Нүүр амны гажиг заслын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Мини имплант, ТАД, Ясны гаралтай гажгууд, Шүд авалтгүй гажиг засал

Хураангуй

Удиртгал: Сүүлийн жилүүдэд гажиг заслын эмчилгээний эрэлт нэмэгдэхийн хэрээр шүд, ясны гажгийн шалтгааныг нарийвчлан судлах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Ясны гаралтай СII зуултын хувьд эрүүний хөгжил дутуу байх нь 70-80%, хоншоорын хэт хөгжилтэй байх нь 10-20%, хавсарсан байдлаар 15% тохиолддог.1 Эрүүний дутуу хөгжилтэй холбоотой үүссэн ясны гаралтай СII зуултын гажигтай үед шүдний эгнээнд их хэмжээний бөөгнөрөл, гүн зуулт үүсэх, нүүрний доод өндөр багасах зэрэг онцлог шинж тэмдэг үүсдэг2 ба нүүрний төрх, шүдний хоршилт, зажлах үйл ажиллагаа, амьсгалын замд сөрөг нөлөө үзүүлдэг.3 Иймээс гажиг заслын эмчилгээг зөв оношлон, тохирсон эмчилгээг төлөвлөх нь чухал юм.2 Онош: Ясны гаралтай CII ангилал, үүдэн хэсгийн зөрмөл зуулт, их хэмжээний бөөгнөрөл. Эмчилгээ: 2025 оны 8 сард их араа шүдэнд хазалт өндөрлөгөөтэй өөрөө түгжээтэй бракетээр эмчилгээ эхэлсэн. 4 сарын дараа ТАД (Temporary Anchorage Devices) суулгаж шүдийг арагш татаж, дөрвөлжин резинээр босоо татлага хийсэн. 7 сарын дотор үүдэн шүдний зөрүү 7 мм-ээс 3 мм, босоо зөрүү 7.5 мм-ээс 4.5 мм болж багасч, голын шугам, нумын хэлбэр засарч, араа болон соёоны харьцаа Энглийн I ангилал болж, нүүрний төрх сайжирсан. Дүгнэлт: Эмчилгээ эхэлснээс хойш богино хугацаанд шүдний эгнээний их хэмжээний бөөгнөрөл засарч, үүдэн шүдний дагуу болон босоо харьцаа харьцангуй хэвийн хэмжээнд хүрч, араа болон соёо шүдний харьцаа мэдэгдэхүйц сайжран нүүрний төрх болон гоо зүйн үзүүлэлтүүд засарч байна. Иймд ТАД-д суурилсан гажиг заслын эмчилгээг зөв төлөвлөснөөр их хэмжээний бөөгнөрөлтэй, ясны гаралтай СII ангиллын зуултын зарим тохиолдолд шүд авалтгүйгээр үр дүнтэй эмчлэх боломжтой арга болохыг энэхүү тохиолдол харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-04-16