Нейтрофил-лимфоцит болон Ялтас-лимфоцитийн харьцааг чихрийн шижингийн үед судалсан дүн
Түлхүүр үг:
Монгол Японы эмнэлэг, Цахит шуудан: otgonbat.a@mnums.edu.mn, Утaс: 99170135Хураангуй
Үндэслэл: Нейтрофил-Лимфоцитийн харьцаа (НЛХ) болон ЯлтасЛимфоцитийн харьцаа (ЯЛХ) нь үрэвслийн оношилгоонд чухал ач холбогдолтой үзүүлэлтүүд. Бие махбодод явагдаж буй архаг үрэвслийг харьцангуй өртөг багатайгаар, богино хугацаанд илрүүлэхэд цусны дэлгэрэнгүй шинжилгээ (ЦДШ) дэх эсүүдийн тооны болон бүтцийн өөрчлөлтийг илтгэх үзүүлэлтүүд, тэр дундаа НЛХ; ЯЛХ чухал үүрэгтэй болохыг сүүлийн үеийн судалгаанууд баталсаар байна. Зорилго: ЦДШ дэх нейтрофил-лимфоцитийн харьцаа; ялтас-лимфоцитийн харьцааг ЧШХШ2 оношлогдсон болон ЧШ-гүй бүлэгт харьцуулан судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Тохиолдлын болон хяналтын бүлэг тус бүрт 1:1 харьцаатай буюу ЧШХШ-2 оношлогдсон 50; ЧШ-гүй 50 хүмүүсийг хамруулан ЦДШ-ний үзүүлэлтүүдэд статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: ЧШХШ2 оношлогдсон тохиолдлын болон ЧШ-гүй хяналтын бүлгийг нас, хүйсээр ижилсүүлэл хийж үр дүнг тооцсон. Геометр дундаж (geometric mean) нас хяналтын бүлэгт 54.65; тохиолдлын бүлэгт 51.2 байсан. Тохиолдлын бүлэгт нейтрофил-лимфоцитийн харьцаа (НЛХ) 2.45±1.21; ялтас-лимфоцитийн харьцаа (ЯЛХ)165.29±57.67; хяналтын бүлэгт 1.51±0.79; 165.29±57.67 буюу статистик ач холбогдол бүхий ялгаатай ажиглагдлаа (p<0.05). Дүгнэлт: Нейтрофил-лимфоцитийн харьцаа болон
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Н.Мөнх-Учрал, О.Пүрэвжал, А.Отгонбат
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
