Сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийн психометрийн үзүүлэлтийг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Психометрийн үзүүлэлт, фактор шинжилгээ, сувилагчийн чадамж, Монгол улс Алима(ALIMA)1, Д.Солонго3, Н.Баасанжав4, Г.Хулан1 АШУҮИС, Сувилахуйн сургууль, Насанд Хүрэгчдийн Тэнхим Ач Анагаах Ухааны Их Сургууль, Мэс Заслын Тэнхим Цахим шуудан: gnu21f051@gt.mnums.edu.mnХураангуй
Үндэслэл: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг хангахад сувилагчийн мэргэжлийн чадамж чухал үүрэгтэй. Сувилагчийн чадамжийг үнэлэх нь хүний нөөцийн төлөвлөлт, тасралтгүй сургалтын хэрэгцээг тодорхойлох, сувилахуйн тусламжийн чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Зорилго: Сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийн Монгол хувилбарын психометрийн үзүүлэлтийг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг арга зүйн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд улсын 11 эмнэлгийн 550 сувилагчийг хамруулж, Мин Лю нарын (2007) боловсруулсан сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийг ашиглан 2024 оны 6-12 сарын хооронд мэдээллийг цуглуулсан. Үр дүн: Асуумжийн дотоод найдвартай байдал кронбах альфа коэффициент 0.98 байв. Агуулгын хүчин төгөлдөр байдлын үзүүлэлтүүд (Content Validity Index CVI) I-CVI ≥ 0.78, S-CVI/Ave=0.98, S-CVI/UA=0.85 байсан нь агуулгын хүчин төгөлдөр байдал сайн байгааг харуулж байв. Варимакс (Varimax) эргүүлэгтэй фактор шинжилгээгээр фактор ачааллын утга 0.380–0.780 хооронд хэлбэлзсэн. Дүгнэлт: Сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийн Монгол хувилбарын дотоод найдвартай байдал болон хүчин төгөлдөр байдал хангалттай болох нь тодорхойлогдов.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
