Сурагчдын эрүүл мэндэд сургуулийн эрүүл мэндийн сувилахуйн тусламжийн үр нөлөө

Зохиогчид

  • Я.Энхжаргал АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • С.Туяа АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • Ч.Энхтуул АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Сургуулийн сувилагч, Сургуулийн эрүүл мэндийн үйлчилгээ, Сувилахуйн оролцоо, Сурагчдын эрүүл мэнд, PICO аргачлал

Хураангуй

Удиртгал: Сургуулийн эрүүл мэндийн үйлчилгээ нь сурагчдын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, улмаар сурлагын амжилтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Сургуулийн сувилагч нь урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, архаг өвчтэй хүүхдүүдийн менежментийг хэрэгжүүлэх зэрэг олон чиглэлээр ажилладаг. Зорилго: Бид энэхүү тойм судалгаагаар сургуульд суурилсан сувилахуйн тусламжийн интервенцийн үр нөлөөг судлаачдын бүтээлд тулгуурлан нэгтгэн судлах. Арга, аргачлал: Судалгаанд PubMed, Scopus, Web of Science зэрэг олон улсын мэдээллийн сангаас нийтлэгдсэн судалгаануудыг тоймлон шинжилсэн. Судалгааны үр дүнгээс үзэхэд сургуулийн сувилахуйн оролцоо нь сурагчдын архаг өвчний менежментийг сайжруулах, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг байна. Мөн сурагчдын хичээл таслалт буурч, сургуульд тохиолддог яаралтай тусламжийн тохиолдол эрс буурчээ. Эдгээр үр дүн нь сургуулийн сувилахуйн үйлчилгээг боловсрол болон нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Дүгнэлт: Сургуулийн орчинд хэрэгжүүлсэн сувилахуйн тусламжийн оролцоо нь сурагчдын эрүүл мэнд, сайн сайхан байдалд эерэг нөлөө үзүүлдэг. Сурагчдын архаг өвчний менежмент сайжрах, сэтгэцийн эрүүл мэнд дэмжигдэх, эрүүл зан үйл төлөвших, хичээл таслалт буурах зэрэг үр дүн гарч байна. Иймд сургуулийн сувилахуйн тусламжийг хөгжүүлж, боловсрол болон эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл ирээдүйг бий болгоход чухал ач холбогдолтой юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-03-30

Дугаар

Салбар хэсэг

Тойм өгүүлэл