Харшлын загвар үүсгэсэн C57BL/6 хулганы ийлдсэнд IL-4, IFN-γ цитокины агууламжийг inhouse ФХЭБУ-ын аргаар тодорхойлсон судалгаа

Зохиогчид

  • М.Дөлгөөнөө АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Г.Ням-Очир АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим , АШУҮИС, СС, Анагаахын суурь шинжлэх ухааны тэнхим Зохиогч
  • Ч.Оюун-Эрдэнэ АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Б.Ариунзаяа АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • С.Цогтсайхан АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Г.Энхтүшиг АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Т.Хүсэлт-Од АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • С.Энхтуяа АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Л.Сарантуяа АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • О.Сувд АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Д.Нямдорж АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Г.Батбаатар АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Ч.Гансүх АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Л.Энхсайхан АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим , АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • Б.Энх-Амар АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

I хэв шинжийн хэт мэдрэгшил, Овальбумин, Иммуноглобулин Е

Хураангуй

Үндэслэл: Бие махбодод антиген буюу гадны уураг нэвтрэх үед дархлаа тогтолцоо IgE хамааралтай хэт мэдрэг хариу урвал өрнүүлэхийг I хэв шинжийн хэт мэдрэгших урвал буюу харшлын урвал гэнэ. Харшлын үед Th2 эсээс ялгарах IL-4, IL-5, IL-9, IL-13 зэрэг цитокин нь эозинофил, шигүү мөхлөгт эс зэрэг дархлааны эффектор эсийг идэвхжүүлж, амьсгалын замын үрэвсэл, бөглөрөл зэрэгт гол үүрэгтэй оролцдог. Th1 эсээс ялгарах интерферон-гамма (IFN-γ) цитокин нь Th2 эсийг дарангуйлж харшлын урвалыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс Th1 болон Th2 эсээс ялгарах цитокины тэнцвэрийг тодорхойлох, харшлын урвалын механизмыг гүнзгийрүүлэн судлахад чухал ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Овальбуминаар харшил үүсгэсэн туршилтын амьтны ийлдсэнд in-house фермент холбоот эсрэгбиеийн урвал (ФХЭБУ)-ын шинжилгээний аргаар IL-4, IFN-γ цитокины агууламжийг тодорхойлох. Арга, аргачлал: Туршилтад 6-8 долоо хоногтой 20 эмэгчин C57BL/6 хулганыг сонгон авч хяналтын болон туршилтын бүлэг болгон хувааж, хулганы ийлдэст in-house ФХЭБУ-ын аргаар IL-4, IFN-γ цитокины агууламжийг тодорхойлсон. Үр дүн: Хяналтын бүлэгтэй харьцуулахад харшлын загвар үүсгэсэн C57BL/6 туршилтын бүлгийн хулганад IL-4 цитокины агууламж 513.7 пг/мл, IFN-γ цитокины агууламж 193.2 пг/ мл тодорхойлогдсон. Хулганы ийлдэс дэх IL-4 цитокины агууламжийг 2 бүлгийн хооронд харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсан (p<0.001). Дүгнэлт: Харшил үүсгэсэн бүлгийн ийлдсэн дэх IL-4 цитокины агууламж нэмэгдэж, IFN-γ цитокины агууламж буурсан нь Th2 чиглэлийн дархлааны хариу урвал давамгай өрнөж буйг илтгэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Ням-Очир, Г.Энхтүшиг, Т.Хүсэлт-Од, Д.Нямдорж, Г.Батбаатар, Ч.Гансүх, Л.Энхсайхан, Б.Энх-Амар

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-03-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл