Төмрийн солилцооны зарим үзүүлэлтийг бодисын солилцооны хам шинжтэй уялдуулан судалсан дүн

Зохиогчид

  • Д.Янсанжав АШУҮИС, Ахисан түвшний сургууль , АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Д.Нямдорж АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • С.Энэбиш АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим , Ач АУИС, Морфологийн тэнхим Зохиогч
  • З.Болорцэцэг Клевер Медикал эмнэлэг Зохиогч
  • Б.Журамт АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • С.Мөнхбаярлах АШУҮИС, АУС, Уушги, харшил судлалын тэнхим Зохиогч
  • Ш.Үүртуяа АШУҮИС, Ахисан түвшний сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Ферритин, Гепсидин, Элэг, TSAS, Ийлдэс

Хураангуй

Үндэслэл: Бодисын солилцооны хам шинж (БСХШ) нь төвийн таргалалт, инсулинд дөжрөл, өөх тосны солилцооны алдагдал, артерийн даралт ихсэх зэрэг олон хүчин зүйлстэй уялдаж зүрх судасны өвчин, чихрийн шижин хэв шинж 2 зэргийн эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоосон ба сүүлийн жилүүдэд БСХШ-ийн тархалт дэлхий даяар эрс нэмэгдэж, дэлхийн нийт хүн амын 1/3 хувь нь уг хам шинжид өртөн нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудлын нэг болж байна1. БСХШийн талаар манай улсын хувьд цөөнгүй судалгаа хийгдсэн ч эдгээрт хамгийн ихээр өртөж буй эрэгтэйчүүдийн дунд төмрийн солилцоо болон БСХШ-ийг уялдуулан судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Төмрийн солилцооны зарим үзүүлэлтийг БСХШ-тэй болон БСХШ-гүй эрэгтэйчүүдэд тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаандаа Улаанбаатар хотын 30-60 насны, нийт 227 эрэгтэйг хамруулсан. БСХШ-тэй буюу тохиолдлын бүлэг, БСХШ-гүй буюу хяналтын бүлэг гэсэн 2 бүлэг мөн British Columbiaийн High Ferritin and Iron Overload–Investigation and Management (2021) удирдамжийн дагуу ийлдэс дэх ферритины агууламжаар <300 нг/мл бол ферритин хэвийн, 300-600 нг/мл бол гиперферритинеми, >600 нг/мл бол төмрийн хэт ачаалал гэсэн гурван бүлэг болгов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 227 эрэгтэйг насны хувьд авч үзвэл дундаж нь 45.3±8.3 жил байсан ба БСХШ-ийг илрүүлэх 2009 оны JIS зөвлөмжийн дагуу 5 шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд 38.8% (n=88) БСХШ-тэй, 61.2% (n=139) БСХШ-гүй байлаа. British Columbia-ийн удирдамжийн дагуу ийлдэс дэх ферритиний агууламжаар бүлэглэхэд 46.7% (n=106) хэвийн, 33.9% (n=77) ийлдэс дэх ферритиний агууламж ихэссэн, 19.4% (n=44) төмрийн хэт ачаалалтай байлаа. Судалгаанд хамрагдагсдын төмрийн солилцооны уургуудыг бүлэг тус бүрээр тодорхойлоход БСХШ-гүй бүлэгт Ферритиний хэмжээ 33.30-1330.00ийн хооронд хэлбэлзэж дундаж нь 320.34 байсан бол БСХШ-тэй хүмүүст Ферритиний хэмжээ 43.10-1044.00-ийн хооронд хэлбэлзэж дундаж нь 378.28 (F=3.957, Sig=0.049) тус тус байж статистик бодит ялгаатай буюу Ферритиний хэмжээ БСХШ-тэй болон БСХШ-гүй бүлгийн хооронд ялгаатай байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Төмрийн солилцооны үзүүлэлтүүдээс ийлдсэн дэх ферритиний агууламж БСХШ-тэй болон БСХШ-гүй бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай харин бусад үзүүлэлтүүдэд статистик ач холбогдол бүхий бодит ялгаа ажиглагдсангүй. Тиймээс цаашид нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Янсанжав, Д.Нямдорж, С.Энэбиш, Б.Журамт, С.Мөнхбаярлах, Ш.Үүртуяа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-03-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл