Тархины цус тасалдах харвалттай хүмүүсийн дундах чихрийн шижинг илрүүлэн харвалтын дэд хэлбэрүүдийг судалсан дүн

Зохиогчид

  • Г.Наранчимэг АШУҮИС, АУС, Мэдрэл судлалын тэнхим , УГТЭ, Харвалтын тасаг Зохиогч
  • Б.Оюунтөгс АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • Б.Дамдиндорж АШУҮИС, БАС, Физиологийн тэнхим Зохиогч
  • Д.Бямбасүрэн АШУҮИС, АУС, Мэдрэл судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Харвалт, Атеросклероз, Чихрийн шижин, Артерийн гипертензи, Гликеми

Хураангуй

Үндэслэл: Тархины харвалт нь дэлхий дахинд хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтын хоёр дахь гол шалтгаан болж байна. Монгол улс нь ДЭМБ-ын 2018 оны тайлан мэдээгээр Номхон далайн баруун эргийн бүси н хэмжээнд хамгийн өндөр, мөн дэлхи н улс орнуудын дотор 2-р ба ранд, хөдөлмөри н чадвар алдалтаар 1-р ба рт тус тус бүртгэгдсэн ба на. Монгол улсад харвалттай хүмүүсийн дундах чихрийн шижин (ЧШ)-ийн тохиолдлыг судалсан судалгаа хараахан хийгдээгүй байна. Зорилго: Тархины цус тасалдах харвалтын улмаас хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн дундах чихрийн шижинг илрүүлэн, харвалтын дэд хэлбэрүүдийн тархалтыг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгаа нь 2024-2025 онд Улсын Нэг ба Гуравдугаар Төв эмнэлгүүдэд харвалтын шинж тэмдэг илэрснээс хойш 24 цаг дотор хэвтэн эмчлүүлсэн тархины цус тасалдах харвалттай тохиолдлуудыг ретроспектив аргаар судалсан. Судалгаанд 292 үйлчлүүлэгчийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Хүн ам зүй үзүүлэлтүүд, харвалтын үнэлгээ, хугацаа, лабораторын үзүүлэлтүүдийг бүртгэн ЧШ-тэй, ЧШ-гүй бүлгүүдэд харьцуулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн дундаж нас 61.9±12.9 жил байсан бөгөөд оролцогчдын ихэнхийг эрэгтэйчүүд эзэлж байв. Нийт өвчтөнүүдийн 25% нь чихрийн шижинтэй байв. Чихрийн шижингийн үргэлжилсэн хугацааны голч утга 16 жил (0–23) байсан ба HbA1C-ийн дундаж хэмжээ 8.81±2.46% байв. Чихрийн шижинтэй болон шижингүй бүлгүүдийн хооронд нас, хүйс, харвалтын хүндрэлийн зэрэг, эмнэлэгт хэвтсэн хугацаа болон эмнэлгийн нас баралтын хувьд статистикийн ач холбогдолтой ялгаа ажиглагдаагүй. Харин биеийн жингийн индекс болон гликемийн үзүүлэлтүүд чихрийн шижинтэй өвчтөнүүдэд илүү их байв (p<0.001). TOAST ангиллаар жижиг судасны бөглөрөл хамгийн түгээмэл дэд хэлбэр байсан бөгөөд чихрийн шижинтэй өвчтөнүүдэд 57.3%, чихрийн шижингүй өвчтөнүүдэд 44.2%-ийг эзэлж байв. Дүгнэлт: 1.Тархины цус тасалдах харвалтын улмаас хэвтэн эмчлүүлсэн 4 хүн тутмын 1-д чихрийн шижин тохиолдож байна. 2.ЧШ-тэй хүмүүст атеросклерозын шалтгаант харвалт ЧШ-гүй хүмүүстэй харьцуулахад 6 дахин элбэг тохиолдож байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Оюунтөгс, Б.Дамдиндорж

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-03-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл