Прегабалин эмийн мэдрэлийн өвдөлт намдаах үйлдлийг өвчтөний амьдралын болон нойрны чанартай уялдуулан судалсан дүн
Түлхүүр үг:
ОУА, Питсбургийн индекс, EQ-5D-5LХураангуй
Үндэслэл: Прегабалин нь мэдрэлийн өвдөлттэй өвчтөнүүдэд өвдөлтийн зэргийг бууруулахаас гадна амьдралын чанар, нойрны чанарыг сайжруулдаг. Прегабалины эмчилгээний үед өвчтөний нойрны чанар, амьдралын чанар сайжирч буй үйлдэл нь прегабалины өвдөлт намдаах үйлдэлтэй холбоотой эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Прегабалины эмчилгээний дараа эмчлүүлэгчийн амьдралын чанар, нойрны чанар, өвдөлт намдаах үйлдлийн хоорондын хамаарлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг БГД-ийн Ахмадын эмнэлгийг түшиглэн 2026 оны 2 сараас тус эмнэлгийн амбулатороор үйлчлүүлж буй мэдрэлийн өвдөлт бүхий эмгэгээр оношлогдсон өвчтөнүүдийн ерөнхий мэдээлэл, өвдөлтийн зэрэг, нойрны чанар, эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарын эмчилгээний өмнөх суурь үзүүлэлт болон прегабалины 2 долоо хоногийн эмчилгээний дараах үзүүлэлтийг ерөнхий асуумж, өвдөлтийг үнэлэх тоон үнэлгээний хэмжүүр, Питсбургийн нойрны чанарын индекс, EQ-5D-5L буюу эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарыг үнэлэх асуумжийг тус тус ашиглан тооцоолов. Бид судалгааг хяналтын бүлэггүй, ажиглалтын аналитик судалгааны загвараар, статистик тооцооллыг SPSS-27.0 программ ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд нийт оролцогчдын дундаж нас нь 59.5±15.7 (n=78) жил, хүйсийн хувьд 53.8% (n=42) нь эмэгтэй, 46.2% (n=36) нь эрэгтэй байв. Өвдөлтийн зэрэг, нойрны чанар, амьдралын чанарын үзүүлэлт тус бүрийн хоорондын хамаарлыг үнэлэхэд нойрны чанар, амьдралын чанарын хооронд хүчтэй эерэг, статистик ач холбогдол (p<0.05) бүхий хамааралтай байсан бол бусад үзүүлэлт хооронд статистик ач холбогдол бүхий хамаарал ажиглагдсангүй. Дүгнэлт: Прегабалин нь мэдрэлийн өвдөлттэй өвчтөнүүдэд өвдөлтийн зэргийг бууруулж, нойрны чанар 1 нэгжээр нэмэгдэхэд амьдралын чанар 0.7 нэгжээр сайжирдаг болох нь тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Ойгончимэг, Д.Нарантунгалаг
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
