Грам сөрөг зарим савханцар бактерийн эсрэг коллоид зэсийн үйлчлэлийг тодорхойлсон дүн

Зохиогчид

  • Д.Цэнд-Аюуш АШУҮИС, Био-АС, Бичил амь судлал, халдварын сэргийлэлт хяналтын тэнхим Зохиогч
  • Т.Хулан АШУҮИС, Био-анагаахын сургууль Зохиогч
  • Г.Ануужин АШУҮИС, Био-АС, Бичил амь судлал, халдварын сэргийлэлт хяналтын тэнхим Зохиогч
  • Н.Долгорсүрэн АШУҮИС, Ахисан түвшний сургууль Зохиогч
  • Г.Цэрэндолжин АШУҮИС, Ахисан түвшний сургууль Зохиогч
  • Э.Гэрэлмаа АШУҮИС, Био-АС, Бичил амь судлал, халдварын сэргийлэлт хяналтын тэнхим Зохиогч
  • А.Оюунбаатар АШУҮИС, Био-АС, Бичил амь судлал, халдварын сэргийлэлт хяналтын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Өсөлт саатуулах хамгийн бага тун, Булинга, Стандарт омог, Үхүүлэх хамгийн бага тун, Партикл

Хураангуй

Үндэслэл: Зэс нь хүний биеийн олон үйл ажиллагаанд оролцдог эрдэс бөгөөд бактерийн эсрэг идэвх үзүүлдэг. Олон эрдэмтэд коллоид зэсийн нанопартикл бактерийн эсрэг үйлчлэлийг тодорхойлсон судалгаа хийсэн байдаг боловч манай оронд энэ чиглэлийн судалгаа хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Коллоид зэсийн (CuNP) бактерийн эсрэг үйлчлэлийг тодорхойлох. Арга, аргачлал: АШУҮИСийн Судалгааны Ёс Зүйн Хяналтын Хорооны 2022 оны 2 сарын 18ны өдрийн хурлаар (2022/3-02 тоот) хэлэлцүүлж судалгааг эхлүүлэх зөвшөөрөл авсан. Ариутгасан нэрмэл усанд зэс ялтсаар (19–20V, 3–5A, 24 цаг) цахилгаан гүйдэл дамжуулж ионжуулсан зэсийн уусмал гарган авч, аскорбины хүчил нэмж коллоид зэс бэлтгэн particles per million (ppm) хэмжигчээр тунг тодорхойлж, 0.22 мкм бактерийн шүүрээр шүүсний дараа шөлөнд шингэрүүлгийн аргаар стандарт омгуудад өсөлт саатуулах хамгийн бага болон үхүүлэх тунг тогтоож, үхүүлэх тунгаар 10 цагийн турш 1 цаг тутамд өсгөвөрлөн үхүүлэх хугацааг тодорхойлж, мөн Мюллер-Хинтоны тэжээл орчин дээр CLSI стандартын дагуу диск нэвчүүлэх аргаар антибиотикийн дискэнд 20 мкл коллоид зэс дусаан 37°C-ийн хэмд 24 цаг өсгөвөрлөж ариун бүсийн диаметрийг хэмжиж бактерийн эсрэг үйлчлэлийг үнэлсэн. Үр дүн: Гарган авсан коллоид зэсийн концентраци 0.7 ppm байсан бөгөөд шөлөнд шингэрүүлгийн аргаар тодорхойлоход 0.006 ppm-д Klebsiella pneumoniae, Escherichia coli, Salmonella enteritidis бүрэн үхэж, Pseudomonas aeruginosa-ийг 008 ppm-д бүрэн үхүүлж, хугацааны хувьд S.enteritidis, K.pneumoniae 2 цагт, E.coli 6 цагаас, P.aeruginosa 11 цагаас бүрэн үхэж байв. Мөн МюллерХинтон тэжээлт орчин дээр CLSI стандартын дагуу диск нэвчүүлэх аргаар шалгахад коллоид зэс нь ихэнх антибиотикийн ариун бүсийн диаметр 1–5 мм-ээр нэмэгдүүлсэн (ялангуяа P.aeruginosa-д), K.pneumoniae-д Азтреонам, Цефтриаксонийн үйлчлэлийг нэмэгдүүлсэн. E.coli бактерийн эсрэг үзсэн Цефотаксим эмийн ариун бүсийн диаметрийг үнэлэхэд дунд мэдрэг байсан нь мэдрэг болон өөрчлөгдсөн үр дүн гарсан бол бусад эмийг үнэлэхэд өөрчлөлт үзүүлээгүй. Харин K.pneumoniae бактерийн эсрэг үзсэн Азтреонам, Цефтриаксонд уусмал дусаасны дараа үзүүлсний дагуу зарим антибиотикийн ариун бүсийн диаметрийн хэмжээг 1-2 мм-ээр нэмэгдүүлсэн. P.aeruginosa бактерийн эсрэг эмийн мэдрэг чанарыг тодорхойлоход ихэнх эмийн бодисын ариун бүсийн диаметр 1-5 мм-ээр нэмэгдсэн бол имипенемийн эмийн мэдрэг чанар тодорхойлоход эмийн үйлчлэлийг бууруулж байлаа. S.enteritis бактерийн эсрэг үзсэн эмийн дийлэнх хувьд 1-2 мм-ээр эмийн мэдрэг чанарын хариуг нэмэгдүүлж байсан бол Цефтриаксон эмийн хувьд ямар нэгэн нөлөө үзүүлсэнгүй. Дүгнэлт: 1. Коллоид зэсийн уусмал нь бага тунгаар грам сөрөг зарим савханцар бактерийг үхүүлэх үйлчлэл үзүүлж байна. 2. Коллоид зэсийн уусмал нь зарим эмийн бодистой хавсарсан үйлчлэл үзүүлж эмийн үйлчлэлийг идэвхийг нэмэгдүүлж байгаа ч имипенемийн үйлчлэлийг дарангуйлах нөлөө үзүүлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: А.Оюунбаатар

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-03-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл