Бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлын асуумжийн Монгол хувилбарыг боловсруулж найдвартай байдлыг тодорхойлох нь
Түлхүүр үг:
Нурууны өвдөлт, Давтагдах чанар, Дотоод нийцэл, Асуумж, Эмнэлзүйн үнэлгээХураангуй
Үндэслэл: Бүсэлхи нурууны тогтворгү ба дал гэдэг нь нурууны сегмент хоорондын тогтворто ба длыг хянах үүрэгтэ , гурван тусдаа харилцан уялдаата систем ба даг. Бүсэлхи нурууны тогтворгү ба дал нь нурууны өвдөлти н үндсэн шалтгааны нэг бөгөөд чадвар алдалтын томоохон шалтгаан болдог ба на. Олон улсад “Бүсэлхи нурууны нугаламын тогтворгү ба длын асуумж (LSIQ)”- и г эмнэлзүйд өргөн ашиглаж байна. Уг асуумж нь зөвхөн бүсэлхи нурууны нугаламын тогтворгү ба дал илэрсэн өвчтөнд төди гү нурууны өвдөлттэ хүмүүст хэрэглэж болох батлагдсан асуумж юм. Иймээс Монгол улсад анх удаа нурууны өвөрмөц бус өвдөлттэй өвчтөнүүдэд бүсэлхи нурууны нугаламын тогтворгү ба длыг илрүүлэх асуумжи г Монгол хэл рүү орчуулан эмнэлзүйд хэрэглэх нь бидний судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлын асуумжийн Монгол хувилбарыг боловсруулан найдвартай байдлыг судлах. Арга, аргачлал: Бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлыг илрүүлэх асуумжийг зохиогчийн эрхийг эзэмшдэг судлаачаас зөвшөөрөл авсны дараа орчуулгын үйл явц эхэлсэн. Орчуулгыг Бийтоны “Өөрийн үнэлгээний соёл хоорондын тохиргооны удирдамжийн дагуу 5 алхмаар хийж “Бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлыг илрүүлэх асуумж”-н урьдчилсан Монгол хувилбарыг гаргасан. Бид АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 25-26/0301 тоот хурлын шийдвэрээр ёс зүйн зөвшөөрөл авсан. Судалгаанд нийт 68 оролцогч хамрагдсан бөгөөд 5 оролцогч хасах шалгуурын дагуу хасагдсан. Өвөрмөц бус нурууны өвдөлттэй 63 үйлчлүүлэгчдэд “Бүсэлхи нурууны нугаламын тогтворгү ба длын асуумж (LSIQ)” өөрийгөө үнэлэх хуудсаар үнэлж SPSS-27.0 программ ашиглан үр дүнд статистик шинжилгээ хийсэн. Үр дүн: Бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлыг илрүүлэх асуумжийн хуудсаар нурууны өвөрмөц бус өвдөлттэй нийт 63 оролцогчийг үнэлэхэд асуумжийн дотоод найдвартай байдлыг Cronbach’s alpha ашиглан үнэлэхэд α=0.85 байсан нь сайн найдвартай байдлыг илэрхийлж байна. Мөн 24 цагийн зайтай авсан давтан үнэлгээний давтан тест хийхж дотоод найдвартай байдлыг intraclass correlation coefÏcient (ICC) ашиглан үнэлэхэд ICC=0.999 (95% CI:0.999–1.000, p<0.001) гарсан нь асуумжийн маш өндөр найдвартай байдлыг харуулж байна. Дүгнэлт: Бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлыг илрүүлэх асуумжийн (БННТБИА) Монгол хувилбар нь агуулгын хувьд ойлгомжтой, дотоод тууштай байдал буюу найдвартай чанар нь өндөр байна. Бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлын асуумж (LSIQ) нь Монгол орчинд нурууны тогтворгүй байдлыг үнэлэхэд найдвартай ба тогтвортой хэрэгсэл болохыг энэхүү монгол хувилбар нь бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлыг илрүүлэх оношилгооны өндөр ач холбогдолтой шаардлага хангасан хэрэгсэл болохыг илтгэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Батлхам
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
