Төв мэдрэлийн тогтолцооны анхдагч лимфомын ховор тохиолдол

Зохиогчид

  • М.Нандинбаяр Улсын гуравдугаар төв эмнэлэг Зохиогч
  • С.Лхагвасүрэн Медтравма эмнэлэг Зохиогч
  • Б.Отгонбаяр Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв Зохиогч
  • Ц.Алтанцэцэг Дорнод бүсийн оношилгоо эмчилгээний төв Зохиогч
  • Н.Лхамцоо Улсын гуравдугаар төв эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

Халууралт, Нүдний лимфом, Нугас, Стероид эмчилгээ, Соронзон резонанст томографи

Хураангуй

Удиртгал: Төв мэдрэлийн тогтолцооны анхдагч лимфом (ТМТАЛ) нь тархи, нугас, тархины бүрхүүл болон нүдийг хамардаг том эст В эсийн лимфомын ховор хэлбэр юм. Эмнэлзүйн тохиолдлын танилцуулга: 52 настай, эрэгтэй тэнцвэр алданa, босож алхаж чадахгүй сөхөрч унана, дотор муухайрна, 2 хөл сул, хөлийн эрээн булчин татна, халуурна гэсэн зовуурьтай. Өгүүлэмжинд 18 сарын өмнөөс харааны өөрчлөлтүүд, шээс хаагдалт, 2 хөлийн сулрал даамжирч, тасралтгүй халуурсан тул тархины болон бүтэн нурууны СРТ давтан хийлгэн тархи-тархины бүрхүүлнугасны үрэвсэл оношоор хэвтэн 4 удаагийн стероид эмчилгээ хийлгэхэд түр зуур сайжирсан ч эмнэлзүйн шинжүүд тасралтгүй даамжирсан. Тасралтгүй халуурч байсан тул тархины эдийн шинжилгээнд хамрагдаж чадаагүй. Өвчний түүх, эмнэлзүй, тархи нугасны давтан дүрс оношилгоо, тархины нугасны шингэний шинжилгээ, эмчилгээг эмнэлзүйтэй уялдуулан ТМТАЛ байх магадлалтай гэж үзсэн тохиолдлыг танилцуулж байна. Тархи нугасны дүрс оношилгоог цаг алдалгүй хийж зөв оношлох нь цаашдын тавиланд эерэг үр дүнтэй.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-02-03

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол