Тархины эдийн цус харвалтаар илэрсэн хэвийн төрөлтийн дараах жирэмсний хориокарциномын ховор тохиолдол
Түлхүүр үг:
Үсэрхийлэл, Ихэс, Хүний ихсийн β-гонадотропин дааварХураангуй
Удиртгал: Хэвийн төрөлтийн дараах жирэмсний хориокарцином нь маш ховор тохиолддог ба ихсийн дотор үүсч үсэрхийлэл өгдөг гэж үздэг тул бараг оношлогддоггүй байна. Эмнэлзүйн тохиолдлын танилцуулга: 34 настай эмэгтэй таталт өгч комын байдалтай тус эмнэлэгт хэвтсэн. Тархины компьютерт томографиар баруун зулайд цусан хураа, цээжний компьютерт томографиар баруун уушгины оройд хавдрын үсэрхийлэл тодорхойлогдсон. 04 сарын өмнө жирэмсний 39 долоо хоногтойдоо эсэн мэнд эрүүл хүүхэд төрүүлсэн өгүүлэмжтэй байсан. Хэдий эрчимт эмчилгээ хийсэн боловч өвчтөн 01 хоногийн дараа нас барсан. Задлан шинжилгээгээр жирэмсний хориокарцином оношлогдсон. Дүгнэлт: Нөхөн үржих насны эмэгтэйчүүдэд шалтгааныг өөрөөр тайлбарлах боломжгүй тархины эдийн цус харвалт болсон тохиолдолд жирэмсний хориокарциномыг тооцох зүйтэй.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
