Тархины эдийн цус харвалтаар илэрсэн гэр бүлийн тархины каверномын ховор тохиолдол

Зохиогчид

  • С.Дэмбэрэлдорж Улсын гуравдугаар төв эмнэлэг Зохиогч
  • С.Дунгар-Яйчил Ситимед эмнэлэг Зохиогч
  • Г.Үүрцайх Интермед эмнэлэг Зохиогч
  • Б.Отгонбаяр Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв Зохиогч
  • Ц.Алтанцэцэг Дорнод бүсийн оношилгоо эмчилгээний төв Зохиогч
  • Н.Лхамцоо Улсын гуравдугаар төв эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

Удамшлын хүчин зүйлс, Эмнэлзүй, Соронзон резонанст томографи, Гамма туяа эмчилгээ

Хураангуй

Удиртгал: Гэр бүлийн тархины каверном (ГБТК) нь аутосом-доминант хэв шинжээр удамшдаг тархины судасны гажиг ба эмнэлзүйн олон хэлбэртэй тул зөвхөн өвөрмөгц шинж тархины соронзон резонанст томографи (СРТ)-иар оношлогддог. Эмнэлзүйн тохиолдлын танилцуулга: Артерийн гипертензитэй 48 настай эмэгтэй баруун гар хөл бадайрч, мэдээгүй мэт оргиж, толгой өвдөж, дотор муухайрч, бөөлжсөн зовуураар Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасагт хэвтсэн. Хийгдсэн тархины СРТ-ийн Т1 болон Т2 дарааллуудад тархины майхнаас дээш болон доош эдэд голдоо цайвар болон бараан холимог нягтрал бүхий олон тооны голомт бүхий “Эрдэнэ шишийн шинж” (англиар Popcorn appearance), SWI дараалалд голомтын жинхэнэ хэмжээнээс илүү өргөн нягтрал буурсан захалсан хүрээ бүхий “Хоосролтын шинж” (англиар Blooming effect) гэсэн зөвхөн ГБТКийн үед илэрдэг 2 өвөрмөгц шинж илэрсэн. Дүгнэлт: ГБТК-ын үед олон мэргэжилтний багийн тусламж шаардлагатай ба эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчилгээний алтан стандарт нь мэс засал ба удамшлын эсвэл олдмол шалтгааныг тодорхойлох нь эмчилгээний сонголтыг шийдвэрлэх үндэс юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-02-03

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол