Сүмбэ хамба Ишбалжирын бүтээл дэхь гоо зүйн үзэл
Түлхүүр үг:
Mongolian Traditional Medicine, Aesthetics, Aesthetic Surgery, Medical Philosophy, Unity of Body, Mind, and IntellectХураангуй
Удиртгал: Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788) нь XVIII зууны Монголын анагаах ухаан, соёл, сэтгэлгээний түүхэнд бие, сэтгэл, оюуны зохирлыг нэгдэл болгон үзсэн цогц философийг хөгжүүлсэн нэрт эрдэмтэн байв. Түүний 1751-1785 онд бичсэн эмнэлзүйн дөрвөн бүтээл нь хожим “Дөрвөн Рашаан” хэмээн алдаршсан бөгөөд өвчин эмгэгийн тухай төдийгүй хүний гоо сайхан, ёс суртахуун, ариун цэвэр, биеийн төгөлдөр байдлыг уялдуулсан “дотоод гоо зүйн” үзэл санааг тусгасан юм. Ишбалжир гадаад төрх, үнэр, үс, дуу хоолой зэрэг шинжүүд нь дотоод эрхтний тэнцвэр, сэтгэл зүйн болон оюуны төлөв, ариун цэврийн дэглэмтэй салшгүй холбоотой гэж үзсэн нь төвөд анагаах ухааны гурван гэм онолтой уялдсан үзэл юм. Тэрбээр гоо сайхны эмчилгээг зөвхөн биеийн үзэмжид бус, сэтгэл зүйн эрүүл байдал, нийгмийн ухамсар, ёс суртахуунтай холбон авч үзсэн. Тэрээр зохиолдоо хүүхдийн бие, оюуны хөгжлийг анхаарч, өнгө зүс сайжруулах эмчилгээ, билэг оюуныг хөгжүүлэх зан үйл, нэр хайрлах, буян хишгийг бататгах аргыг нарийвчлан заажээ. “Рашааны Цагаан Шүүдэр” бүтээлд тэмдэглэгдсэн хүүхдийн сэтэрхий уруул засах мэс ажилбар нь Монголд гоо заслын мэс заслын анхны бичмэл баримт бөгөөд Хятадын уламжлалт анагаах ухааны мэдлэгийг Монголын эмчилгээний дадлагатай уялдуулсан онцлогтой. Иймд Сүмбэ хамба Ишбалжир хүний гоо зүй, эмнэлзүйн мэдлэгийг нэгдмэл цогц болгон уялдуулж, “бие-хэл-сэтгэлийн нэгдэл” философийн хүрээнд эрүүл мэнд, гоо зүй, ёс суртахуун, амьдралын чанарыг нэгтгэн үзэх үндсийг бататгасан юм.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Цэрэндагва
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
