Эмнэлгийн үйлчлэгч нарын дунд бугуйн сувгийн хам шинжийн эрсдэлт хүчин зүйлсийг судалсан үр дүн

Зохиогчид

  • О.Дуламцо “АЧ’’ АУИС , Гурван гал эмнэлэг Зохиогч
  • Ж.Мөнхсайхан Улсын гуравдугаар төв эмнэлэг Зохиогч
  • Т.Халиунаа Улсын гуравдугаар төв эмнэлэг Зохиогч
  • М.Оюунчимэг Улсын гуравдугаар төв эмнэлэг Зохиогч
  • Н.Лхамцоо Улсын гуравдугаар төв эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

Таргалалт, Тамхи таталт, Хавсарсан архаг эмгэг, Эмэгтэй хүйс

Хураангуй

Үндэслэл: Бугуйн сувгийн хам шинж (БСХШ) нь бугуйн сувагт дунд мэдрэл дарагдсаны улмаас үүсдэг эмгэг бөгөөд хувь хүн, ажил мэргэжил, нийгэм эдийн засгийн хамааралтай гэж үздэг. Зорилго: Эмнэлгийн үйлчлэгч нарт БСХШ-ийн эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд Улсын гуравдугаар төв эмнэлгийн үйлчлэгч нар хамруулсан ба эмнэлзүйг Зовуурь-үзлэгийн үнэлгээгээр, зовуурийг Бугуйн сувгийн Бостоны асуумж (БСБА)-аар үнэлж, электрофизиологийн шинжилгээгээр оношийг баталгаажуулсан. Үнэлгээ тус бүрийг хөнгөн, дунд болон хүнд зэргээр хэмээн ангилсан. Судалгааг аналитик нэг агшингийн загвараар хийж, статистик боловсруулалтыг “SPSS-27.0” программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд нийт 82 үйлчлэгч хамрагдсанаас 32 (39%) үйлчлэгчид БСХШ оношлогдсон нь статистик ач холбогдол бүхий хамааралтай байсан (р<0.001). БСХШ (+) бүлэгт нэг хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр судлахад хавсарсан/архаг эмгэг (OR, 2.50 [95% CI, 1.02-6.16]), тамхи таталт (OR, 3.90 [95% CI, 1.12-13.57]), олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр судлахад зөвхөн хавсарсан/архаг эмгэг (OR, 2.90 [95% CI, 1.03-8.16]) статистик ач холбогдолтой байв. Дүгнэлт: Эмнэлгийн үйлчлэгч нарт БСХШ үүсэхэд БЖИ, тамхи таталт болон хавсарсан/архаг эмгэг, чихрийн шижин нөлөөлдөг болох нь тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-02-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл