Саажилттай эмчлүүлэгчийн амьдралын өдөр тутмын үйл ажиллагааны чадварыг судалсан дүн

Зохиогчид

  • В.Мөнхбаясгалан АШУҮИС, Сувилахуйн сургууль, НЭМСТ , Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг Зохиогч
  • Г.Хулан АШУҮИС, Сувилахуйн сургууль, НЭМСТ Зохиогч

Түлхүүр үг:

Бартел индекс, Саа саажилт, Асран хамгаалагч, Эмчлүүлэгч

Хураангуй

Үндэслэл: Харвалт нь тархины бүтцэд гүнзгий органик өөрчлөлт (шигдээс, цус харвалт) үүсгэх мэдрэл эмгэгийн тогтвортой голомтот шинжүүдээр (саа, саажил хэл ярианы өөрчлөлт) тодорхойлогдоно. Тархинд цус харвах эмгэг нь дэлхий даяар эрүүл мэнд, нийгмийн тогтолцоонд санхүүгийн болон бусад үр дагаварт хүргэж буй гол асуудал хэвээр байна.Тархины харвалтаас амьд үлдсэн хүмүүсийн 20-40% нь саа саажил үүсдэг. Монгол улсад харвалт нь бие махбод, сэтгэл санаа, санхүү, тусламж үйлчилгээний хэрэгцээ, нийгэм, хүн ам зүйн тархалт, гэр бүлийн өдөр тутмын амьдралд ихээхэн нөлөөлж байгаа нь нийгмийн тулгамдсан асуудал болсоор байгаа тул энэхүү судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Саажилттай эмчлүүлэгчийн амьдралын өдөр тутмын үйл ажиллагааны чадварыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг дескриптив судалгааны загвараар УНТЭ, УГТЭ, Сэргээн Засахын Клиникийн эмнэлэгт 2024 оны 1-4 сарын хооронд харвалтын дараах тасагт хэвтэн эмчлүүлж буй нийт 138 эмчлүүлэгчийг зорилтот түүврийн аргаар сонгон судалгаанд хамруулсан. Түүврийн хэмжээг power 3G анализын аргаар тооцсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 138 (100%) эмчлүүлэгчдын дундаж нас 50.914.3 жил байв. Хүйсийн хувьд 20-89 насны эрэгтэй 74 (53.6%), эмэгтэй 64 (46.4%) байснаас эрэгтэйчүүд дийлэнх байв. Саажилттай эмчлүүлэгчийн амьдралын өдөр тутмын үйл ажиллагааны чадварыг бартелийн индекс асуумжаар үнэлэхэд дийлэнх нь 76(55.1%) өдөр тутмын үйл ажиллагааны чадвар алдагдсан буюу дундаж утга 37.02±22.43 байгаа нь хүнд зэргийн хамааралтай буюу өөртөө үйлчлэх чадвар сул байгааг харуулж байна. Дүгнэлт: Саажилттай эмчлүүлэгчийн амьдралын өдөр тутмын үйл ажиллагааны чадварыг үнэлэхэд өөртөө үйлчлэх чадвар сул, заавал асран хамгаалагч хэрэгцээтэй байгаа нь тодорхойлогдсон байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-02-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл