Өвдөгний үений тал саран жийргэвчийн дурангийн мэс засал эмчилгээний үр дүнг сэтгэл түгшилт, сэтгэл ханамжтай харьцуулан судалсан нь
Түлхүүр үг:
Жийргэвч мөгөөрс сэргээх, Хэсэгчилэн өөлөх, Өвдөгний гэмтэл ба остеоартритын үр дүнгийн оноо, Сэтгэл түгшилт, Сэтгэл ханамжХураангуй
Үндэслэл: Өвдөгний үений тал саран (meniscus) жийргэвчийн дурангийн мэс засал нь хүрц хөнөөл багатай төдийгүй өвдөлтийг богино хугацааанд бууруулж, хэвийн үйл ажиллагаанд эргэн оруулах, үений эргэшгүй өөрчлөлтөөс сэргийлэх давуу талтай болохыг цөөнгүй судлаачид онцолсон байна. Тал саран жийргэвч мөгөөрсний гэмтлүүд, үүнтэй уялдсан өвдөгний үений өвдөлт, үйл ажиллагаа алдагдах, өвдөгний үений эргэшгүй өөрчлөлт сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсээр байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Өвдөгний үений тал саран жийргэвч мөгөөрсний урагдлын мэс засал эмчилгээний богино хугацааны эмнэл зүйн үр дүнг сэтгэл түгшүүр, сэтгэл ханамжтай харьцуулан судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд 2020-2023 оны хооронд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв болон Грандмед эмнэлэгт үений жийргэвч мөгөөрсний дурангийн мэс засал хийлгэсэн 103 өвчтөнийг хамруулан проспектив когорт судалгаа хийсэн болно. Үр дүн: 103 эмчлүүлэгчээс 69 нь тал саран жийргэвч мөгөөрс хэсэгчилэн өөлөх мэс засал, 34 нь жийргэвч мөгөөрс сэргээх мэс засал хийлгэсэн. Өвдөгний гэмтэл ба остеоартритын үр дүнгийн дэд оноо мэс заслын өмнө болон дараа өвдөлт 57.93±12.58, 80.93±5.70; шинж тэмдэг 54.13±12.73, 80.27±6.22; өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа 61.28±13.19, 79.61±4.91; спорт/чөлөөт цаг 42.28±13.21, 72.04±6.88; өвдөгтэй холбоотой амьдралын чанар 45.08±12.46, 77.85±7.96 тус тус болж мэдэгдэхүйц сайжирсан байв. Дүгнэлт: Өвдөгний үений тал саран жийргэвч мөгөөрсний дурангийн мэс засал эмчилгээ нь үр дүнтэй сайтай, богино хугацаанд өвдөлтийг намдааж үйл ажиллагаа, амьдралын чанарыг сайжруулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Гончигсүрэн, Л.Наранбат
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
