Нурууны хагалгаанд орсон эмчлүүлэгчдийн өвдөлтийн түвшинг хагалгааны өмнөх өвдөлттэй харьцуулан судалсан дүн
Түлхүүр үг:
Өвдөлт Мэс заслын өмнө Мэс заслын дараа Эмчлүүлэгч АШУҮИС, Сувилахуйн сургууль, Утас: 88776691Хураангуй
Үндэслэл: ДЭМБ-ын (2021) оны тайланд 2020 онд нурууны өвдөлт (LBP) дэлхийн хэмжээнд 619 сая хүнд өртсөн бөгөөд 2050 он гэхэд өвчлөлийн тоо 843 сая болж өсөх хандлагатай байгаа нь гол төлөв хүн амын өсөлт, хөгшрөлтөөс шалтгаална гэж дурьдсан байна. ШУГТЭ-ийн ММЗ-ын тасагт хийгдсэн судалгаагаар сүүлийн 5 жилд нуруу нугасны эмгэгийн улмаас, нугалам хоорондын жийрэг ивэрч нугас, нугасны ёзоорыг дарсан шалтгаанаар мэс засал хийгдсэн тохиолдол 4-5 дахин нэмэгдэж, гадаад оронд явж эмчлүүлэгсдийн дийлэнх хувьд нь энэхүү эмгэг эзэлж байна1,2. УНТЭ-ийн 2023 оны статистик судалгаанд ММЗ-ын тасагт нийт 477 мэс засал хийгдсэн байна. Нурууны хагалгаанд орсон эмчлүүлэгчдийн мэс заслын өмнөх болон дараах өвдөлтийн түвшинг үнэлсэн судалгаа харьцангуй цөөн байгаа тул энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Нурууны хагалгаанд орсон эмчлүүлэгчдийн мэс заслын өмнөх болон дараах нурууны өвдөлт түүний хүчийг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг агшингийн загвараар, тоон судалгааны аргаар хийсэн. УНТЭ-ийн МЭТ-д нурууны хагалгаанд орсон 123 эмчлүүлэгчийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч судалгаанд хамруулав. Нурууны хагалгаанд орсон эмчлүүлэгчдийн өвдөлтийн хүчийг үнэлэхдээ Судлаач Хейс, Паттерсон нарын боловсруулсан Visual Analogue Scale (VAS)3 аргаар өвдөлтийн хүчийг үнэлэх шугаман анализын аргыг ашигласан ба хүн ам зүйн 13 асуумжаар тус судалгааг хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмчлүүлэгчдийн өвдөлтийг мэс заслын өмнө үнэлэхэд 100% өвдөлттэй байсан бөгөөд өвдөлтийн хүчийг үнэлэхэд 1.6% (2) нь бага зэргийн өвдөлттэй, 52.8%(65) нь дунд зэргийн өвдөлттэй, 45.5% (56) нь хүчтэй өвдөлттэй байв. Мэс заслын дараа 3 дахь хоногт өвдөлтийг үнэлэхэд 51.2% (63) нь өвдөлтгүй, 48.8%(60) нь бага зэргийн өвдөлттэй болж сайжирсан байна. Өвдөлтийн хүчний дундаж утга нь мэс заслын өмнө 4.63±0.53, болон дараа 1.48±0.50 болсон байв (p=0.009). Мэс заслын дараах өвдөлтөд нөлөөлж буй зүйлсийг судлахад мэс засал хийлгэсэн арга, БЖИ-тэй хамааралтай байв(p<0.03). Дүгнэлт: Нурууны хагалгаанд орсон эмчлүүлэгчдийн өвдөлтийн хүчийг мэс заслын өмнө ба дараах 3 хоногт харьцуулан судлахад буурсан байв. Нурууны хагалгаанд орсон эмчлүүлэгчдийн мэс заслын өмнөх өвдөлтийн хүч нь мэс засалд орох заалтаар өөр байсан бөгөөд мэс заслын дараах өвдөлтөд мэс засал хийлгэсэн арга, БЖИ-тэй хамааралтай байв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Н.Баасанжаргал
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
