Анти-Импотенци-4 бэлдмэлийн биологийн идэвхт бодисын агууламж болон бэлгийн сулралын эмгэг загварт үзүүлсэн зарим үр дүн

Зохиогчид

  • Б.Ширчинмаа АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Их Сургууль Зохиогч
  • Ч.Чимэдрагчаа Уламжлалт Анагаах Ухааны Технологийн Хүрээлэн Зохиогч
  • А.Ану Уламжлалт Анагаах Ухааны Технологийн Хүрээлэн Зохиогч
  • У.Мядагбадам Уламжлалт Анагаах Ухааны Технологийн Хүрээлэн Зохиогч
  • Ч.Батнайрамдал АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Төв эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

Чөлөөт радикал, Үл орлогдох амин хүчил, Фенолт нэгдэл, Бэлгийн сулрал

Хураангуй

Үндэслэл: Уламжлалт анагаах ухааны эм найрлага, эмт бодис, амьтны гаралтай түүхий эдийг дэлхий дахинд ашигласаар ирсэн. Эрэгтэйчүүдийн бэлгийн сулрал, доройтолд уламжлалт жор найрлага судлагдсаар байгаа хэдий ч Анти-Импотенци-4 бэлдмэлийн биологийн идэвхт бодисын агууламж болон бэлгийн сулралын эмгэг загварт үзүүлэх нөлөөг судалсан ажил ховор байгаа энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Анти-Импотенци-4 ургамал, амьтны гаралтай бэлдмэлд агуулагдах биологийн идэвхит бодис болон хэт исэлдэтийн эсрэг нөлөөг судлах. Арга, аргачлал: Туршилтад вистар үүлдвэрийн 58 эр хархыг эрүүл, хяналт, харьцуулах, туршилт гэсэн 6 бүлэгт хуваан Peng Zou (2019) нарын арга зүйн дагуу архаг стресс үүсгэв. Архаг стрессийг санамсаргүй байдлаар өдөрт 1 удаа 56 хоногийн турш үүсгэсэн. Судалгааны төгсгөлд хэт исэлдэлтийг фермент холбоот урвалаар тодорхойлов. Харин Анти-Импотенци-4 бэлдмэлийн метанолын ханданд агуулагдах найрлагыг тодорхойлохдоо хэт идэвхт шингэний хроматографи–масс спектрометрийн (UPLC-MS) эерэг ион болон сөрөг ионы горимын хроматограмм шинжилгээний аргыг хэрэглэсэн. Үр дүн: Архаг стрессээр үүсгэгдсэн бэлгийн сулралын эмгэг загварт ДНХ-ийн гэмтлийн 8-гидрокси-2′-дезоксигуанозин (8-OHdG)-ийн хэмжээг Анти-Импотенци-4 бэлдмэлийн 42 мг/кг, 84 мг/ кг, 210 мг/кг тундаа 13.3-32.5%-иар, МДА-ийн хэмжээнд эмчилгээний тундаа 7.9-23.7%-иар (p<0.05) бууруулсан байна. исэлдэлтийг хориглох фермент болох СОД-ийн хэмжээнд Анти-Импотенци-4 бэлдмэлийн 42 мг/кг тундаа 34.1%-иар, 84 мг/кг тундаа 38.1%-иар, 210 мг/кг тундаа 44.6%-иар тус тус (p<0.05) нэмэгдсэн. Харин Глютатионы хэмжээнд 37.0-55.4%-иар статистик үнэн магадлалтай ихэссэн байна. Биологийн идэвхит бодисын хувьд өндөр нарийвчлалт шингэний хроматографи– масс спектрометрийн эерэг ионы горимоор 6 төрлийн амин хүчил, флавоноид болон иридоидын ангилалд хамаарах нийт 10 төрлийн нэгдлийг таньж тодорхойлов. UPLC-MS-ийн сөрөг ионы горимын аргыг ашигласан шинжилгээгээр амин хүчил, нүүрс ус, органик хүчил, өөхний хүчил, флавоноид болон фенолт нэгдэл зэрэг нийт 18 төрлийн биологийн идэвхит бодисыг илрүүлсэн. Дүгнэлт: Анти-Импотенци-4 бэлдмэлийн метанолын ханданд амин хүчил, пурины уламжлал, нуклеозид, нүүрсус, органик болон өөхний хүчил, флавоноид, фенолт нэгдэл, иридоид зэрэг биологийн идэвхит бодисууд агуулагдаж байгааг илрүүлэв. Архаг стрессээр үүсгэгдсэн бэлгийн сулралд Анти-Импотенци-4 бэлдмэлийг хэрэглэхэд Супероксиддисмутаза, Глютатионыг нэмэгдүүлж, 8-гидрокси-2′-дезоксигуанозин, МДА-ыг бууруулж байгаа нь хэт исэлдэлтийн эсрэг нөлөөтэй байгааг тодорхойлогдов.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ч.Батнайрамдал

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-02-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл