УХТЭ дээр Коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлэх талаар хийгдсэн үйл ажиллагааны танилцуулга
Түлхүүр үг:
Коронавируст халдвар, Халдвараас сэргийлэхХураангуй
2019 оны 12 дугаар сарын сүүлчээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хубей мужийн Ухань хотод шалтгаан тодорхойгүй уушгины хатгаа өвчний дэгдэлт бүртгэгдэж, 2020 оны 1 дүгээр сарын 7-нд шинэ төрлийн коронавирус (SARS-CoV-2)-ээр үүсгэгдсэн болохыг тогтоосон. 2020 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар уг халдвар нь дэлхийн 20 улсыг хамарч эрчимтэй тархсан тул ДЭМБ-аас “Олон улсын шинж чанартай нийгмийн эрүүл мэндийн онц байдал” хэмээн зарлаж, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахал бүртгэгдсэн” гэж үзлээ. Монгол Улсын Засгийн газар 2017 оны Гамшгаас хамгаалах тухай хуулийг үндэслэн 2020 оны 1-р сард Улсын Онцгой Комиссыг ажиллуулав. Үүний үр дүнд нийгмийн эрүүл мэндийн талаар янз бүрийн арга хэмжээ авч, КОВИД-19-ийн анхны батлагдсан тохиолдол 2020 оны 3-р сарын 10 хүртэл илрээгүй. Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн “Гамшгийн Штаб”-ын зүгээс КОВИД-19 халдварын эсрэг зохион байгуулж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг энд танилцуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Билэгтсайхан, Ж.Уламсайхан, Н.Хүрэлбаатар
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
