Анхдагч үргүйдэлтэй эмэгтэйн умайн хэт том хэмжээний лейомиом

Зохиогчид

  • Я.Дашпагма Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг, УХТЭ Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим, АУС, АШУҮИС Цахим хаяг:dr.bchimeg@gmail.com Зохиогч
  • Т.Баярчимэг Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг, УХТЭ Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим, АУС, АШУҮИС Цахим хаяг:dr.bchimeg@gmail.com Зохиогч
  • Б.Зулаа Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг, УХТЭ Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим, АУС, АШУҮИС Цахим хаяг:dr.bchimeg@gmail.com Зохиогч
  • Б.Жаргалсайхан Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг, УХТЭ Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим, АУС, АШУҮИС Цахим хаяг:dr.bchimeg@gmail.com Зохиогч

Түлхүүр үг:

Үргүйдэл, Анхдагч үргүйдэл, Умайн лейомиом

Хураангуй

Умайн лейомиом нь гөлгөр булчингийн нэг төрлийн эсээс гаралтай бөгөөд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог ба биений юм ирэхээс өмнө, цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд ховор тохиолддог дааврын хамааралт хоргүй хавдар юм. Уг эмнэлзүйн тохиолдолд тухайн эмэгтэйн анхны биений юм хожуу ирсэн, анхдагч үргүйдэл, бэлгийн тогтмол бус харилцаа, биений юмны мөчлөгийн алдагдал зэрэг нь умайн лейомиом үүсэхэд нөлөөлсөн эрсдэлт хүчин зүйлс болсон. Иймд УХТЭ-т Эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний статистик мэдээлэл, өвчний түүх, эмнэлзүйн мэдээлэлд тулгуурлан судаллаа.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол