Тархины венийн синусын тромбоз

Зохиогчид

  • Д.Уянга Мэдрэл судлалын тасаг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Цахим хаяг: uka_1236@yahoo.com Зохиогч
  • Л.Оюундарь Мэдрэл судлалын тасаг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Цахим хаяг: uka_1236@yahoo.com Зохиогч
  • Д.Мөнхжаргал Мэдрэл судлалын тасаг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Цахим хаяг: uka_1236@yahoo.com Зохиогч

Түлхүүр үг:

Тархины венийн синусын тромбоз, Полицитеми, Венографи, Тархины ангиографи

Хураангуй

Тархины венийн синусын тромбоз нь халдварт болон халдварт бус шалтгаанаар үүсэх гавлын доторх вен судасны тромбын бөглөрөл үүсгэдэг өвчин юм. Энэ нь ховор тохиолддог эмгэг бөгөөд насанд хүрэгчдэд 1 саяд 3-4, хүүхдэд саяд 7 буюу залуу хүмүүст голчлон тохиолддог ба нийт өвчтнүүдийн 75% нь эмэгтэйчүүд байна. Нийт өвчлөгсдийн 50 % нь эмчилгээнд үр дүн өгдөггүй бол 10-80% нь нас бардаг. Эрсдэлт хүчин зүйлүүдэд цусны эмгэгүүд(полицитеми, лейкеми,хадуур-эст цус багадалт) тархины хавдар,толгойн гэмтэл, төв мэдрэлийн системийн халдвар (бактерийн менингит, тархины хумхаа, гавлын доторх гипотензи, экстрацеребрал хавдар, нефротик хам шинж, системийн васкулит, эм (цисплатин, метотрексат, стероидууд), мэдрэлийн мэс засал, бүсэлхийн хатгалт, жирэмслэлт, төрсний дараах үе орно. Тархины венийн синусын тромбоз нь хэдийгээр үхэл өндөргэй эмгэг боловч манай оронд дүрс оношилгоо, нарийн багажийн шинжилгээ улам хөгжин сайжирч байгаа ба цаашид энэ эмгэгийн оношилгоо, менежмент, эмчилгээний хувилбаруудыг үргэлжлүүлэн судалж хөгжүүлэх шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол