Чихрийн шижин хэвшинж 2-той нойр булчирхайн хавдартай өвчтөнд гликемийг хянасан нь

Зохиогчид

  • Т.Ариунтуяа Зохиогч
  • Б.Онон Зохиогч
  • Т.Цэндсүрэн Зохиогч
  • Б.Энхзул Зохиогч

Түлхүүр үг:

Чихрийн шижин, Инсулин шахуурга, Гликемийн хяналт

Хураангуй

1970 оны сүүлээр инсулин шахуургыг - continuous subcutaneous insulin infusion (CSII), эмчилгээнд туршиж үзсэн цагаас хойш 30 гаруй жил өнгөрчээ. Инсулин шахуургыг хэрэглэснээр гипогликемид орох хувийг бууруулах, гликемийн хяналтыг сайжруулснаар амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино. 2010 онд Америкийн эмнэлзүйн дотоод шүүрлийн нийгэмлэгээс 3 төрлийн өвчтөнд инсулин шахуургыг хэрэглэх нь тохиромжтой гэж тодорхойлсон. Эхний 2 төрөлд хэвшинж 1 бүхий өвчтөн хамаарагддаг ба 3 дахь төрөлд хэвшинж 2 бүхий инсулин эмчилгээтэй, бусад буюу панкреатэктоми хийлгэсний улмаас үүссэн чихрийн шижинтэй өвчтөнийг хамааруулдаг. Энэхүү тохиолдолд өвчтөн хоол сойсон хугацаанд инсулиныг зөвхөн тариурын шахуургын тусламжтай тогтмол хийсэн буюу нойр булчирхай орлох (artificial pancreas) аргаар гликемийг хянах үед ямар хүндрэлүүд үүсч байсан талаар тэмдэглэсэн.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Т.Ариунтуяа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол