Хос замт гуурс ашиглан ээлжлэн нэг уушгиар амьсгалуулах аргачлалаар мэдээгүйжүүлэг хийн хоёр уушгины oройн булл авах мэс засал

Зохиогчид

  • Т.Баярхүү Мэдээгүйжүүлэг, Эрчимт Эмчилгээний Тасаг, УХТЭ Ерөнхий Мэс Заслын Тасаг, УХТЭ Цахим хаяг: bayarson@gmail.com Зохиогч
  • Э.Анхбаяр Мэдээгүйжүүлэг, Эрчимт Эмчилгээний Тасаг, УХТЭ Ерөнхий Мэс Заслын Тасаг, УХТЭ Цахим хаяг: bayarson@gmail.com Зохиогч
  • Ц.Нармандах Мэдээгүйжүүлэг, Эрчимт Эмчилгээний Тасаг, УХТЭ Ерөнхий Мэс Заслын Тасаг, УХТЭ Цахим хаяг: bayarson@gmail.com Зохиогч
  • М.Дорж Мэдээгүйжүүлэг, Эрчимт Эмчилгээний Тасаг, УХТЭ Ерөнхий Мэс Заслын Тасаг, УХТЭ Цахим хаяг: bayarson@gmail.com Зохиогч
  • Д.Энхцэцэг Мэдээгүйжүүлэг, Эрчимт Эмчилгээний Тасаг, УХТЭ Ерөнхий Мэс Заслын Тасаг, УХТЭ Цахим хаяг: bayarson@gmail.com Зохиогч

Түлхүүр үг:

VATS, Пневмоторакс, Уушгины булл, Хос замт гуурс, Цээжний мэс засал

Хураангуй

Үйлчлүүлэгч С, 37 настай, эрэгтэй. Хоёр уушгины дээд дэлбэнгийн булл оношоор төлөвлөгөөт журмаар дурангийн хяналтанд хоёр уушгины оройн дэлбэнгийн булл авах мэс засал төлөвлөж, хос замт гуурс ашиглан ээлжлэн нэг уушгиаар амьсгалуулах аргачлалаар мэдээгүйжүүлэг хийхээр төлөвлөв. Үйлчлүүлэгч харшилгүй, удмын анамнез /-/, архи хэрэглэдэггүй, тамхи 18 наснаас эхэлж татсан. Үзлэгт биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, асуултанд тодорхой хариулна, орчиндоо харьцаатай, байрлал идэвхтэй. Мэс засал эхлэхээс 15 минутын өмнө дексаметазон 8мг, метилпреднизолон 100мг хэрэглэсэн. Урьдал мэдээгүйжүүлэгт фентанил 150мкг, тиофентал натри 300мг, тракриум 30мг хэрэглэн ерөнхий мэдээгүйжүүлгийн дор мэс заслыг эхлүүлэв. Мэс заслын үед нэг уушгиар амьсгалуулах (OLV) шаардлагатай тул цагаан мөгөөрсөн хоолойд 37Fr DLT (хос замт гуурс) байрлуулж, шалгаад 28 см бэхэлсэн. Мэдээгүйжүүлгийн аппаратыг IPPV горимд Fr 12, PEEP 0 см Н2О, tidal V 420мл, FiO2 60% тохируулсан бөгөөд мэс заслын үед буюу нэг уушгиар амьсгалуулж байх үед PEAK 21-24 см Н2О байв. Ууршуулагч мэдээгүйжүүлгийн бодисоор изофлюраныг хэрэглэв. Мэдээгүйжүүлгийн явцад амьсгалуулж буй уушгины булл хагарах, мөн мэс засал хийгдсэн уушгиар амьсгалуулж байх үед мэс заслын оёдол задрах, эзэлхүүний болон даралтын гэмтлээс уушгийг сэргийлж tidal V 7мл/кг-ээр бодож PEAK-ийг 25 см H2O-оос хэтрүүлэхгүйгээр амьсгалыг удирдаж, шингэн сэлбэлтийг 4:2:1 аргачлалаар тооцоолон сэлбэв. Мэс заслыг баруун уушгинд хийж байх үед зүүн уушгиар амьсгалуулж, зүүн уушгинд мэс засал хийх үед баруун уушгиар амьсгалуулж, мэдээгүйжүүлэг өгөв. Мэс заслын болон мэдээгүйжүүлгийн хүндрэл үгүй. Нийт ор хоног 12 хоног.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол