Хоёр хөндийн байнгын пейсмейкер суулгах эмчилгээний дараах зүрх цоорох хүндрэл менежментийн тохиолдол

Зохиогчид

  • Д.Амарзул УХТЭ-н Зүрх судас судлалын тасаг Зохиогч
  • Л.Эрдэнэхүү УХТЭ-н Зүрх судас судлалын тасаг Зохиогч
  • Х.Мөнгөн-Өлзий ШУГТЭ-н Зүрх судлалын тасаг, хэм судлалын баг Зохиогч
  • Д.Жаргал УХТЭ-н Зүрх судас судлалын тасаг Зохиогч
  • Б.Золзаяа УХТЭ-н Зүрх судас судлалын тасаг Зохиогч

Түлхүүр үг:

Пейсмейкер, хэм судлалын баг

Хураангуй

Зүрхний төхөөрөмж суулгахтай холбоотой хүндрэл 3-7,5% байдаг. Хамгийн их тохиолддог цочмог хүндрэл нь пневмоторакс (1,9-3.7%), электродын байрлал өөрчлөгдөх (0.5-4.8%), зүрхний булчингийн цоорол (0.37%-1%) юм. Эмчлүүлэгч А 69 настай эмэгтэй, синусын зангилааны сулралын хам шинж (I49.5) оноштой. Олон давтамжит синусын зогсолттой тул хоёр хөндийн байнгын пейсмейкер суулгах эмчилгээг хийлгэсэн. Эмчилгээний дараа ховдлын электрод зүрх нэвтлэн цоолж гарсан хүндрэл үүссэн. Өвдөлт намдахгүй үргэлжилсэн хэвээр байсан тул нээлттэй мэс заслын аргаар баруун ховдолын электродыг бүрэн салгах мэс засал эмчилгээг хийсэн. Электрод зүрхийг цоолох үед цээжний өвдөлт, перикардид цус хурж тампонад үүсэх зэрэг аюултай байж болдог. Ихэнхи тохиолдолд нэвтэлж гарсан электродыг үлдээх менежментийг баримталдаг ба цөөн тохиолдолд нээлттэй аргаар бүрэн салгах эмчилгээг хийдэг.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол