Уушигны цулцангийн аспергиллёз
Түлхүүр үг:
Аспергиллёз, Харшил, Цээжний КТГХураангуй
52 настай эрэгтэй нэг сарын турш хуурай ханиалгана, цээжээр өвдөнө гэсэн зовиуртай үзүүлсэн. Цээжний томографийн шинжилгээнд уушгины олон тооны дугуй нэвчдэс, түүнийг тойрсон бүүдгэр шилний шинж (GGO) ажиглагдсан нь мөөгөнцрийн халдвар байх магадлалыг харуулж байна. Тэдгээрийн зарим нь шингэн агуулах бөгөөд энэ нь голчлон хёр уушгины дээд дэлбээнд агаар-шингэний түвшин илэрхий ялгарч харагдана. Бид үр дүнгээс үндэслэн өвчтөнийг гуурсан хоолойн угаалга хийлгэхээр явуулсан бөгөөд үр дүнд нь мөөгөнцрийн аспергилл илэрлээ. Энэ ер нь ховор тохиолддог. Цаашдаа, бид эмчилгээ оношлогоондоо энэ мэт ховор тохиолдлуудыг судлаж мэдээлэх шаардлагатай.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
