“Чихрийн шижин хэв шинж 2” оноштой үйлчлүүлэгчийн чихрийн шижингийн тавхайн хам шинж, түүний хүндрэл

Зохиогчид

  • Н.Баярмаа Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Бөөр дотоод шүүрэл судлалын тасаг Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Сувилахуйн алба Цахим хаяг: Bayarmaabeb@gmail.com,Утас: Зохиогч
  • Н.Эрхүү Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Бөөр дотоод шүүрэл судлалын тасаг Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Сувилахуйн алба Цахим хаяг: Bayarmaabeb@gmail.com,Утас: Зохиогч

Түлхүүр үг:

Эрсдэлт хүчин зүйл, Чихрийн шижингийн хөл, Чихрийн шижингийн хөлийн хүндрэл

Хураангуй

Чихрийн шижингийн тавхайн хам шинж буюу мэдрэлийн эмгэг нь хөлийн арьсны мэдрэхүй буурч бага зэргийн өвдөлт илрэх, тайван үед шөнийн цагаар бадайрч халуун оргих зэрэг шинжээр илэрдэг ба хувь хүнд эдгээр шинж тэмдгүүд нь төдийлөн анзаарагддаггүй учраас хожуу оношлогдож, хөл тайрагдах эрсдэлд хүргэдэг. Судалгаагаар чихрийн шижин хэвшинж 2 оноштой өвчтөний 6-12 хувьд хөлийн шархлаа үүсэх ба доод мөчдийг тайруулах эрсдэл 15 дахин их, нийт өвчтөнүүдийн 20-25 хувь нь чихрийн шижингийн хөлийн хүндрэлийн ямар нэг эрсдэлтэй байдаг. Иймд УНТЭ болон УХТЭ-т чихрийн шижин хэвшинж-2 өвчний оноштой хэвтэн эмчлүүлсэн өвчтөний статистик мэдээлэл, өвчний түүх, эмнэлзүйн мэдээлэлд тулгуурлан судаллаа.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол