Зүрхний титэм судасны дутагдлын үед эсийн гэмтлийн байдлыг морфометрийн болон гравиметрийн аргаар судалсан дүн

Зохиогчид

  • Б.Энэбиш Шинэ Анагаах Ухаан Их Сургууль Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Цахим хаяг: Enebish@ncm.edu.mn, Утас: Зохиогч
  • М.Амбага Шинэ Анагаах Ухаан Их Сургууль Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Цахим хаяг: Enebish@ncm.edu.mn, Утас: Зохиогч
  • Б.Саранцэцэг Шинэ Анагаах Ухаан Их Сургууль Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Цахим хаяг: Enebish@ncm.edu.mn, Утас: Зохиогч
  • Д.Амгаланбаатар Шинэ Анагаах Ухаан Их Сургууль Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Цахим хаяг: Enebish@ncm.edu.mn, Утас: Зохиогч

Түлхүүр үг:

Dehydrogenase, electron proton flow stopped

Хураангуй

Дэлхий нийтэд зүрхний ишеми өвчин ихсэх хандлагатай байна. Уламжлалт Анагаах Ухааны стратегийн зорилтын хүрээнд ургамлын гаралтай шинэ эмийг бүтээх суурь судалгааны аргачлал боловсруулахын тулд туршилтын амьтанд зүрхний титэм судасны дутагдлын эмгэг загварыг үүсгэж, цусан хангамжгүй болсон ишемийн бичил голомт, түүний эргэн тойрны бүсэд амьсгалын дегидрогеназ ферментийн идэвхи хадгалагдаж байгаа эсэхийг тогтоох зорилгын хүрээнд Вистар үүлдрийн 200-250±20 гр жинтэй, эрүүл цагаан харханд А.Х.Коган, М.Амбага (1979) нарын аргачлалаар зүрхний титэм судасны дутагдлын эмгэг загварыг үүсгэж, зүрхний булчингийн үхэжсэн талбай болон зүрхний хөндийн хэмжээг тодорхойлов. Зүрхний титэм судасны дутагдлын үед нитрохөх тетразол будгийг ашиглан тодорхойлоход эрүүл эдийн жин туршилтын хоног ахих тусам буурч байсан бол харин эмгэг загвар үүсгэсэн бүлгийн амьтдын туршилтын 1 дэх хоногийг бусад хоногуудтай харьцуулахад эсийн амьсгал алдагдсан бүсийн талбайн жин 9.63-20.34%-иар ихэссэн (р≤0.05) байв. Ишемийн голомтонд электрон протоны урсгал зогсож, дегидрогеназ ферментийн идэвх ноцтой алдагддаг нь тогтоогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Энэбиш, М.Амбага, Д.Амгаланбаатар

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл