Эрчимт эмчилгээний сувилагчийн ажлын ачааллыг судалсан дүн
Түлхүүр үг:
Эрчимт эмчилгээ, Сувилахуй, Ажлын байрны стрессХураангуй
Ажлын хэт ачаалал нь ажил үүргийн тодорхой бус байдал, ажилчид хоорондын харилцааны зөрчил, цалин урамшуулалтай холбоотой асуудал удаан хугацаанд үргэлжилсэний улмаас ажлаас халшрах хам шинж үүсдэг. Мөн ажлын бүтээмж буурах, шалтгаангүй ажлаа таслах, ажилдаа сэтгэл ханамжгүй болох, өөрт итгэх итгэлээ алдах зэрэг шинжүүд илэрдэг. Судалгааны мэдээ мэдээллийг цуглуулахдаа нэг агшингийн судалгааны загвараар тоон судалгааны аргыг ашиглан Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн 17 сувилагчийг хамруулан ажлын ачааллыг тодорхойлж, судалгааны үр дүнгийн боловсруулалтыг SPSS-21 програм ашиглан дүн шинжилгээ хийсэн.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
