Элэгний хатуурлын үе дэх сувилахуйн үнэлгээний аргуудыг харьцуулан судалсан байдал

Зохиогчид

  • Б.Хангай Хоол Боловсруулах Эрхтэн судлалын Тасаг, УХТЭ Зохиогч
  • Н.Мөнхзаяа Хоол Боловсруулах Эрхтэн судлалын Тасаг, УХТЭ Зохиогч
  • Г.Мөнхтуул Хоол Боловсруулах Эрхтэн судлалын Тасаг, УХТЭ Зохиогч
  • Н.Очирмаа Хоол Боловсруулах Эрхтэн судлалын Тасаг, УХТЭ Зохиогч
  • Б.Гэгээбадрах Хоол Боловсруулах Эрхтэн судлалын Тасаг, УХТЭ Зохиогч

Түлхүүр үг:

Сувилахуйн хуудас, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Мэргэшсэн сувилахуй, Үнэлгээний арга

Хураангуй

Монгол улсад элэгний өвчний шалтгаант нас баралт нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо (ХБЭТ)-ны эмгэгүүдийн дунд эхний байранд жагсаж байна. Эрүүл Мэндийн Сайдын 611 тоот тушаалын СМ-1-11 хавсралтын “Эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудас”-ны дагуу эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх нь элэгний архаг өвчин, элэгний хатуурал гэх мэт нарийн төвөгтэй өвчнүүдийн үед хангалттай мэдээлэл цуглуулж, өвчтөнийг бүрэн үнэлж, сувилахуйн тусламж үзүүлэх нь учир дутагдалтай байна. Уг судалгааг УХТЭ-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт дескриптив судалгааны загвар ашиглан хийв. Эрүүл Мэндийн Сайдын 611 тоот тушаалын СМ-1-11 хавсралтын “Эмчлүүлэгчийн биеийн байдал үнэлэх хуудас” ба өөрсдийн боловсруулсан “Элэгний хатууралтай эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх сувилгааны хуудас”-ыг харьцуулан дутагдалтай болон давуу талыг тодорхойлов. Элэгний хатуурал, түүний хүндрэлээр хэвтэн эмчлүүлэгчийг тасгийн чанарын багаас бэлтгэсэн “Элэгний хатууралтай эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх сувилахуйн хуудас”-аар үнэлж, судлахад элэгний хатуурлын үеийн сонгомол шинжүүдийг нэг дороос харах, бөглөгдсөн хуудаснаас элэгний хатууралтай эмчлүүлэгчийн эмнэлзүйн динамик өөрчлөлтийг шууд ажиглах зэрэг олон давуу талтай байлаа. Сувилахуйн үнэлгээний хуудас нь эмгэг тус бүрээр ялгаатай, тухайн эмгэгийн хүндрэлүүд дэлгэрэнгүй тусгагдсан байвал эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэхэд бодит ач холбогдолтой юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл