УХТЭ-ийн ангиографийн тасгийн зүрх судасны хэсэгт хийгдэж буй ажилбарын өнөөгийн байдал
Түлхүүр үг:
Зүрхний титэм судасний оношилгоо эмчилгээ, Бөөр болон тархины судасны ангиографийн шинжилгээ, Зүрхний пейсмейкер эмчилгээХураангуй
УХТЭ-ийн үндэсний оношилгоо эмчилгээний төв ашиглалтанд орж ангиографийн тасаг бий болсонтой холбоотой зүрхний титэм судасний оношилгоо эмчилгээ, бөөр болон тархины судасны ангиографийн шинжилгээ, зүрхний пейсмейкер эмчилгээ хийгдэх болсон юм. Бид зүрх судас болон тархины судсан дотуурх оношилгоо эмчилгээг үр дүнтэй, хүндрэл эрсдэл багатай, хүртээмжтэй хийж хэвшүүлэхийг зорьсон. Одоогоор титэм судсан дотуурх оношилгоо 68, бөөрний судасны ангиографийн шинжилгээ 6, титэм судсан дотуурх эмчилгээ 15, пейсмейкер эмчилгээ 10, тархины судасны ангиографийн шинжилгээ 4 тохиолдол тус тус хийгдээд байна. Цаашид зүрхний цочмог шигдээс болон титэм судасны архаг бөглөрлийн үед тусламж үйлчилгээ үзүүлж титэм судасны оношилгоо эмчилгээнд зайлшгүй шаардлагатай дэвшилтэт технологи болох FFR болон IVUS багажуудыг эмнэлзүйд нэвтрүүлэх нь эмчилгээ үйлчилгээний чанарт сайнаар нөлөөлнө. Тархины судасны ангиографийн оношилгоог төрөлжүүлж тархины судсан дотуурх эмчилгээг өөрийн эмнэлэгт нэвтрүүлэх шаардлагатай байна
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
