Ходоодны эрт үеийн хорт хавдрын иммуногистохимийн оношлогооны ач холбогдол

Зохиогчид

  • Х.Жанибек Нэгдсэн Лабораторийн Тасаг, УХТЭ Цахим хаяг: khukhuujanibyek@gmail.com Зохиогч
  • Ш.Болортуяа Нэгдсэн Лабораторийн Тасаг, УХТЭ Цахим хаяг: khukhuujanibyek@gmail.com Зохиогч
  • С.Анхтуяа Нэгдсэн Лабораторийн Тасаг, УХТЭ Цахим хаяг: khukhuujanibyek@gmail.com Зохиогч
  • М.Цэцэгдэлгэр Нэгдсэн Лабораторийн Тасаг, УХТЭ Цахим хаяг: khukhuujanibyek@gmail.com Зохиогч

Түлхүүр үг:

Хүний хучуур эдийн өсөлтийн хүчин зүйл, Ходоодны эрт үеийн хорт хавдар, Дурангаар салстын доод давхарга хуулах хагалгаа

Хураангуй

Ходоодны хорт хавдар Монгол улсад зонхилон тохиолддог хорт хавдрын 2рт, хавдрын нас баралтын 1рт орж цаашид өсөх хандлагатай байна. Иммуногистохимийн арга нь эдийн биопсид даавар, рецепторууд, ферментүүд, иммуноглобулинуудыг амьд эд эс дээр харж байгаа юм шиг боломжийг эмгэг судлаач эмчид олгодог юм. Энэ аргаар хавдрын эдийн гарвалыг тодорхойлох, ялган оношлох, үсэрхийллийн анхдагч голомтыг илрүүлэх, хавдрын дааврын идэвхижил, хавдрын биологийн шинж чанарыг үнэлэн өсөлтийн идэвхижилийг тодорхойлж, тавилан тогтоох зэрэг олон эмгэг судлалын оношлогоонд хэрэглэж байна. Ялангуяа ходоодны эрт үеийн хорт хавдрын үед Ki67, HER 2, AMАCR зэрэг маркеруудыг тодорхойлдог. 2015-2020 оны хооронд УХТЭ-ийн дурангийн тасагт салст хуулах мэс засалд орсон нийт 20 эмчлүүлэгчийн эдийн шинжилгээний материалыг хамруулан судлахад: AMАCR фермент нийт 13 тохиолдлын 84.6% -д +2, +3 оноотой будагдсан нь булчирхайлаг эсийн гаралтай хорт хавдрыг, Кi67 эсийн үржлийг үзэхэд 20% -д нь сул ялгаралтай хорт хавдар +2 оноотой будагдсан нь хору чанар өндөр, дахилт өгөх магадлалтайг, HER2 үнэлэхэд 15% -д нь +2, +3 оноотой будагдсан нь тухайн хорт хавдрын явц тавилан муутайг илэрхийлж байна. Иймд эдгээр эерэг тохиолдолуудыг дараагийн шатлалын нарийвчилсан шинжилгээнд илгээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ш.Болортуяа, С.Анхтуяа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл