УХТЭ-т хийгдсэн улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээний үр дүн
Түлхүүр үг:
Улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээ, Зүрхний хэт авиан шинжилгээХураангуй
Улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээг өөрийн эмнэлэгт нутагшуулах, зүрхний хэт авиан шинжилгээг нарийвчлан сайжруулах зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийлээ. Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг (УХТЭ)-т 2020 оны 01-р сараас 10 сар хүртлэх хугацаанд улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээ хийгдсэн 17-94 насны нийт n=37 үйлчлүүлэгч хамрагдсан. Шинжилгээг GE. VividE 95.0 (USA) зүрхний хэт авиан аппаратаар хийв. Статистик боловсруулалтыг SPSS-23 программ дээр хийж гүйцэтгэв. УХТЭ-т хийгдсэн улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээний дийлэнх 32.4%-ийг 60-69 насныхан эзлэж байна. Шинжилгээ хийлгэсэн нийт тохиолдолын n=21 (36.8%) тохиолдол эмэгтэйчүүд эзлэж байна. Судалгаанд хамрагдагсдын 24.3%д тосгуур хоорондын таславчийн цоорхой, 8.1%-д битүүрээгүй зууван цонх, 5.4%-д зүүн тосгуурын чихэвчний бүлэн, үлдсэн хувьд ховдол хоорондын таславчийн цоорхой, артерийн битүүрээгүй цорго, вегетаци зэрэг эмгэг оношлогдсон байна. Судалгаанд хамрагдагсдын 29.7%-д мэс засал эмчилгээ зөвлөсөн, 8.1%-д тосгуурын жирвэгнэх хэм алдагдалыг засах кардиоверси эмчилгээ хийсэн, 29.7%-д эмийн эмчилгээ зөвлөсөн байна. Улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээнд 60-69 насны, эмэгтэй хүмүүс илүү хамрагдсан байна. Шинжилгээний дүгнэлтийн хувьд тосгуур хоорондын таславчийн цоорхой илүү давамгайлж байна. Судалгаанд хамрагдагсдын дийлэнх буюу 29.7%-д мэс заслын эмчилгээ зөвлөсөн.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
