Эмнэлгийн ажилчдын ажлын байрны стресс, тэдний сэтгэлзүйд нөлөөлөх нь

Зохиогчид

  • Д. Баянмөнх Зохиогч

Түлхүүр үг:

Стресс, Нөлөөлөх хүчин зүйлс, Сэтгэл зүй

Хураангуй

Дэлхий дахинд 400 гаруй төрлийн өвчин эмгэг байдгаас 80 гаруй хувь нь стрессээс үүдэлтэй гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоосон байна. Эмнэлгийн нийт ажилчдын стрессийн түвшинг үнэлж, хүний нөөцийн хомсдол болон нэг удаагийн хамгаалах хэрэгсэл тоног төхөөрөмжийн хангалтгүй байдал нь стресс үүсэхэд хэрхэн нөлөөлдгийг, мөн ажлын ачаалал стресс нь эмнэлгийн ажилчдын сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох судалгааг хийлээ. Хүний нөөцийн хомсдол, нэг удаагийн хамгаалах багаж хэрэгсэл болон аппарат тоног төхөөрөмжийн дутагдал нь ажлын байрны стресс үүсэх голлох хүчин зүйлс болдог байна. Ажлын ачаалал их байгаа нь ажлын байрны стресс үүсэх хүчин зүйл болдог бөгөөд эмнэлгийн ажилчдын алдаа гарах эрсдэлд нөлөөлдөг байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д. Баянмөнх

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл