Хепатитийн В вирусийн гадаргуугийн жижиг антигенийн генийн дарааллыг CRISPR-CAS9 ашиглан өөрчлөх нь
Түлхүүр үг:
HBV, Гадаргуугийн жижиг, S антиген, CRISPR/Cas9, HepG2 шугаман эсХураангуй
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр 2015 оны байдлаар дэлхий даяар 257 сая хүн хепатитийн В вирус (HBV)-ийн архаг халдвартай, мөн онд 887000 хүн уг вирусийн шалтгаант элэгний цирроз, элэгний эсийн хорт хавдраар нас барсан байна. Одоогоор хэрэглэж буй HBV-ийн эсрэг эмийн эмчилгээ нь хязгаарлагдмал байсаар байна. Бактери арехейн РНХ-ээр хөтлөгдсөн өвөрмөц дархлааны систем болох clustered regularly interspaced short palindromic repeats (CRISPR) системийг сүүлийн жилүүдэд ген инженерчилэлд өргөөр ашиглаж байна. Бид HBV халдварлуулсан HepG2 шугаман эсэд HBVийн гадаргуугийн жижиг S антигенийг кодлох генийн өвөрмөц бай дарааллалд CRISPR-Cas9 систем ашиглан делеци үүсгэн богиносгож, түүнийг ПГУ-ын аргаар шалгалаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ч.Гансүх, Л.Энхсайхан, Ц.Билэгтсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
