Дууны хөвчийг оёдол ашиглан гадагшлуулах мэс заслыг трахестомийн гуурс тавихгүйгээр хийсэн дүн

Зохиогчид

  • С.Нэргүй Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Чих Хамар Хоолой Судлал, Мэс Заслын Тасаг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Чих Хамар Хоолой Судлалын Тэнхим Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Ерөнхий мэс заслын тасаг Цахим хаяг: nergui_sod@yahoo.com ,Утас: Зохиогч
  • П.Ганчимэг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Чих Хамар Хоолой Судлал, Мэс Заслын Тасаг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Чих Хамар Хоолой Судлалын Тэнхим Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Ерөнхий мэс заслын тасаг Цахим хаяг: nergui_sod@yahoo.com ,Утас: Зохиогч
  • О.Сэргэлэн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Чих Хамар Хоолой Судлал, Мэс Заслын Тасаг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Чих Хамар Хоолой Судлалын Тэнхим Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Ерөнхий мэс заслын тасаг Цахим хаяг: nergui_sod@yahoo.com ,Утас: Зохиогч
  • Э.Ариунаа Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Чих Хамар Хоолой Судлал, Мэс Заслын Тасаг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Чих Хамар Хоолой Судлалын Тэнхим Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Ерөнхий мэс заслын тасаг Цахим хаяг: nergui_sod@yahoo.com ,Утас: Зохиогч
  • Л.Бямбасүрэн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Чих Хамар Хоолой Судлал, Мэс Заслын Тасаг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Чих Хамар Хоолой Судлалын Тэнхим Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Ерөнхий мэс заслын тасаг Цахим хаяг: nergui_sod@yahoo.com ,Утас: Зохиогч

Түлхүүр үг:

Дууны хөвч Трахестоми Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Чих Хамар Хоолой Судлал, Чих Хамар Хоолой Судлалын Тэнхим Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Ерөнхий мэс заслын тасаг Цахим хаяг: nergui_sod@yahoo.com, Утас: 99085681

Хураангуй

Мэдрэл ба булчингийн сулрал, бөгж утгуурын үений барьцалдалтаас шалтгаалан дууны хөвчүүд хөдөлгөөн хязгаарлагдахыг ДХХС гэдэг. Дууны хөвчүүд ихэвчлэн иж голын байрлалд орох тул амьсгаадах шинж тэмдэг илэрч хөдөлгөөний ачаалал, амьсгалын замын халдварын үед шинж тэмдэг хүндэрч, амьсгал бачуурахад хүргэдэг. Амьсгал чөлөөлөх яаралтай арга хэмжээ авахгүй бол богино хугацаанд амь насанд эрсдэл учруулах маш ноцтой эмгэг юм. 2018 оны 5 сараас 2020 оны 10 сарын хугацаанд 25 эмчлүүлэгчид ДХОАГ мэс заслыг трахеостомийн гуурс тавихгүйгээр Лечтенбергерын аргаар хийж проспектив аргаар судлав. 2015-2018 онд трахеостомийн гуурс тавьж, электрогоагуляцийн тусламжтай дууны хөвч, утгуур тайрагдсан 30 эмчлүүлэгчийн өвчний түүх, судалгааны картыг ретроспектив аргаар судлав. ДХОАГ мэс заслын өмнө ба 1, 6 сарын дараа дуу авиаг электроглоттографи, амьсгалын бачуурлыг пикфлоуметри (Philips)-ийн шинжилгээгээр үнэлж уламжлалт аргатай харьцуулан судлав. Судалгааны бүлэгт үндсэн давтамж, хөг шуугианы харьцаа (p<0.05) статистик ач холбогдол бүхий ялгаатай, бусад үзүүлэлтүүд бага зэрэг өөрчлөгдсөн ч статистик ач холбогдолгүй байсан. Харин хяналтын бүлэгт үндсэн давтамж, давтамжийн мэдрэхүй, далайцын мэдрэхүй, хөг-шуугианы харьцаа статистик ач холбогдол бүхий буурсан үзүүлэлттэй байв. ДХОАГ мэс заслыг дууны хөвчийг тайрах мэс засалтай харьцуулахад мэс заслын хугацаа богино, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ор хоног цөөн, дууны чанар хэт муудахгүй, амьсгал тогтвортой сайжирсан байсан зэрэг хэд хэдэн давуу талууд ажиглагдсан. Дууны хөвчийг оёдол ашиглан гадагшлуулах мэс заслыг дууны хөвчийг тайрах мэс засалтай харьцуулахад мэс заслын хугацаа богино, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ор хоног цөөн, дууны чанар хэт муудахгүй, амьсгал тогтвортой сайжирсан байсан зэрэг хэд хэдэн давуу талууд ажиглагдлаа.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Нэргүй, О.Сэргэлэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл